Мэдээ


Мэдээ мэдээлэл

  • 1
  • February 19, 2018

“МУИС-ийн Шилдэг Түнш” өргөмжлөл хүртлээ

XVII-р жарны “Тийн Унжлагат” хэмээх шороон нохой жилийн ажлын эхний өдөр Монгол Улсын Их Сургуулиас Грийн Химистри ХХК -ийн хамт олонд МУИС-ийн 75 жилийн ойг тохиолдуулан их сургуулийн хөгжил, стратегийн зорилгод жинтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгааг үнэлэн “МУИС-ийн Шилдэг Түнш” өргөмжлөл гардууллаа. Грийн Химистри ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн МУИС-тай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд химийн салбартаа чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүлэгч мэргэжлийн компани гэдгийг МУИС -аас онцлон тэмдэглэв. МУИС-ийн удирдлагад талархал илэрхийлхийн ялдамд тус сургуулийн үе үеийн [...]

Дэлгэрэнгүй
  • 1
  • October 18, 2017

Химийн бодисын аюулгүй ажиллагаа сэдэвт сургалт амжилттай явагдаж дууслаа.

Грийн Химистри ХХК-ийн төлөвлөгөөт сургалтын хүрээнд ХНХЯамнаас “Химийн бодистой ажиллах ажилтны ХАБЭА–ын сургалт”-ыг явуулах эрх, сертификат олгох тусгай зөвшөөрлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 15,16-ний өдөр “Химийн бодисын аюулгүй ажиллагаа” сэдэвт химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмжтэй харьцан ажилладаг болон энэ чиглэлийн худалдан авалт, үйл ажиллагаа хариуцдаг ажилтан, албан хаагч, менежерүүдэд сургалтыг амжилттай хийж явууллаа. Сургалтанд химийн бодис хэрэглэдэг, ашигладаг, хөдөлмөрийн аюулгүй байдал инженер, хөдөлмөрийн эрүүл ахуй, химич нар оролцсон ба химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, химийн бодис алдагдсан тохиолдолд хэрхэн ажиллах, Химийн бодисын ангилал, Химийн бодисын хор аюулгүйн [...]

Дэлгэрэнгүй
  • 0
  • August 29, 2017

Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтны ХАБЭА -н сургалт

Грийн Химистри ХХК нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төв, ХАБЭА-н Гурван талт үндэсний хорооноос олгосон албан ёсны гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн дагуу “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтны ХАБЭА -н сургалт” -ыг тогтмол харилцагч байгууллага, хамтын ажиллагааны гэрээт компаниудын төлөөллийг оролцуулан 2017 оны 08-р сарын 28-29 өдрүүдэд өөрийн байран дээр явуулж байна. Сургалтыг Хөдөлмөрийн яамны сайдын батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу тогтмол явуулж гэрчилгээ олгож байна. ГРИЙН ХИМИСТРИ ХХК.

Дэлгэрэнгүй
  • 0
  • May 29, 2017

Green Chemical Safety Box

Грийн Химистри ХХК -аас Green Chemical Safety Box -ийг танилцуулж байна. Химийн бодис алдагдсан үед аюул, эрсдэлийг багасгаж арилгах зориулалттай иж бүрдэл юм. Үнэ – 250,000 ₮

Дэлгэрэнгүй
  • 0
  • April 7, 2017

МОНГОЛД АНХ УДАА ЛАБОРАТОРИЙН СМАРТ СИСТЕМ, СМАРТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХУДАЛДААНД НЭВТРҮҮЛЛЭЭ.

Бид Монголд анх удаа лабораторийн смарт систем, смарт төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхээр БНСУ-ийн Дэхан группийн үйлдвэрлэсэн лабораторийн смарт төхөөрөмжүүдийг Монгол улсад борлуулах онцгой эрхт дистрибьютерээр сонгогдон ажиллаж байна. Лабораторийн төхөөрөмжүүд смарт системтэй болсноор эрдэмтэд судлаачид, үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд төхөөрөмжүүдээ алсаас буюу IPAD, Smart phone ашиглан дурын байрлал цаг хугацааг үл харгалзан ажиглах, хянах өгөгдөлд боловсруулалт хийх бүрэн боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй
  • 1
  • February 16, 2017

Химийн салбарын эрдэмтэн “Академич” хэргэм хүртлээ

2017 оны 2 сарын 16 өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Монголын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр өнөөдөр зарим эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ. Тэдгээрийн дотроос химийн салбарт БСШУСЯ-ны ШУТГ-ын дарга, химийн шинжлэх ухааны доктор Түдэвийн Ган-Эрдэнэ “Академич” цол хүртлээ. Академич, химийн шинжлэх ухааны доктор Т. Ган-Эрдэнэ таны цаашдын эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсэж Грийн Химистри ХХК-ний хамт олны зүгээс баяр хүргэж байна. Бусад “Академич” хэргэм хүртсэн эрдэмтэд: 1.      Надмидын Бэгз /БСШУС-ын сайдын зөвлөх, анагаахын шинжлэх ухааны доктор/ 2.    Чимиднямын Доржсүрэн /ШУА-ын Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Эрдэм [...]

Дэлгэрэнгүй
  • 0
  • January 30, 2017

Бид ХБНГУ-ын CARL ROTH GmbH компанийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибютер боллоо.

Грийн Химистри  ХХК нь CARL ROTH брэндийн бүтээгдэхүүнийг сүүлийн 3 гаруй жил харилцагч нартаа нийлүүлсэн бөгөөд 2017 оноос Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер болсныг нийт харилцагч, хэрэглэгчиддээ дуулгахад таатай байна. CARL ROTH компани нь 1879 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 25 оронд 80 гаруй салбартайгаар Лаборатори болон байгаль орчны шинжилгээний хамгийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байна. Бид CARL ROTH брэндийн 21,000 гаруй нэр төрлийн химийн бодис, стандарт уусмал, багаж тоног төхөөрөмж, сэлбэг, дагалдах хэрэгслийг борлуулалтын засвар үйлчилгээтэй нь [...]

Дэлгэрэнгүй
  • 0
  • January 25, 2017

ХБНГУ-ын Сигма-Алдрич компанийн Албан ёсны дистрибютеийн эрхийн гэрээгээ 3-н жилээр сунгалаа.

Манай компани нь “Sigma-Aldrich Chemie GmbH” компаний албан ёсны дистрибютерээр 2015 оноос ажиллаж байгаа билээ. Дэлхийд алдартай, нэр хүндтэй компанийн албан ёсны дистрибютерээр ажиллана гэдэг асар өндөр хариуцлага үүрэг бидэнд байдаг. Олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгч нартаа тогтмол нийлүүлж ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа болон Sigma-Aldrich Chemie GmbH  компанийн нэр хүндийг өндөрт өргөж, үйлчилгээг найдвартай хамгаалж байгааг үнэлэн Sigma-Aldrich Chemie GmbH компаниас Монгол дахь албан ёсны цорын ганц  дистрибьютерийн эрхийн гэрээгээ гурван жилийн хугацаагаар сунгалаа.   ХБНГУ [...]

Дэлгэрэнгүй
  • 1
  • October 6, 2016

2016 оны Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Молекулын мотортой нано-машин хийсэн Францын Страсбург их сургуулийн эрдэмтэн Жан-Пиер Совеж, АНУ-ын Нортуэстэрн их сургуулийн эрдэмтэн Фрэйзер Стаддарт, Голландын Гронингены их сургуулийн эрдэмтэн Бернард Феринга нар 2016 оны химийн салбарын Нобелийн шагналтнаар тодорлоо. Тэд дэлхийн хамгийн жижиг буюу нано-машины зураг төсөл, синтезийн судалгаа хийснээрээ энэхүү шагналын эзэд болсон байна. Тодруулбал, тэд үсний ширхгээс ч жижиг, молекулын төвшинд машин хийх аргыг судалгаагаараа тодорхой болгожээ. Өөрөөр хэлбэл, тэдний бүтээсэн нано хэмжээний бүтэцтэй машин нь молекул-аар мотор хийн энергийг механик хүч болгон шилжүүлдэг байна. Тэдний судалгааны ачаар, Харвардын их сургуулийн эрдэмтэд нано-роботууд бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй [...]

Дэлгэрэнгүй
  • 1
  • June 27, 2016

Химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны ХАБЭА-н сургалт

Монгол улсад анх удаа Грийн химистри компанид Химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны ХАБЭА-н сургалтыг явуулах нөхцөл болзол, шаардлагыг бүрэн хангасан тул Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төв, Хөдөлмөрийн яам, ХАБЭА-н Гурван талт үндэсний хорооноос албан ёсны гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гардуулан өглөө. Ингэснээр манай компани Химийн бодис ашигладаг компани ААН болон харьцагч байгууллагуудын ажилтнуудыг химийн хор аюулаас өөрийгөө болон хүрээлэн буй орчин, хүн мал, эд материалыг хамгаалах, химийн бодистой зүй зохистой ажиллах арга барилыг сургах, химийн мэргэжлийн болон ХАБЭА-н мэдлэг олгох, [...]

Дэлгэрэнгүй
  • 0
  • June 27, 2016

Манай компани “Daejung Chemicals & Metals” Co., LTD компанийн албан ёсны дестрибютер

Манай компани нь Бүгд Найрамдах Солонгос улсын химийн бодис, урвалжийн үйлдвэрлэл, худалдаагаараа тэргүүлэгч “Daejung Chemicals & Metals” Co., LTD компаний албан ёсны дестрибютерээр 2016 оны 6 сарын 18-нд сонгогдон ажиллаж эхэллээ. “Daejung Chemicals & Metals” Co., LTD компани нь 1968 онд байгуулагдсан бөгөөд ерөнхий аналитикийн (органик, органик бус, индикатор, гэх мэт), өндөр цэвэршилттэй болон тусгай хэрэглээний 5000 гаруй нэр төрлийн бодис урвалжууд үйлдвэрлэдэг.

Дэлгэрэнгүй
  • 0
  • June 27, 2016

Манай компани “Xilong chemical Co.,ltd” компаний албан ёсны дестрибютер

Манай компани нь “Xilong chemical Co.,ltd” компаний албан ёсны дестрибютерээр 2013 оноос ажиллаж байгаа билээ. 2016 онд “Xilong chemical Co.,ltd” компани нь нэрээ “Xilong scientific Co.,ltd” компани болгож үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэнтэй холбогдуулан манай компани албан ёсны дистрибьюторийн гэрчилгээгээ шинэчлэн авлаа. Цаашид та бүхэнд ISO 9001, ISO 14001, OHSAS 18001 стандартуудын шаардлагыг хангасан чанартай химийн урвалж бодисуудыг байнганийлүүлэн хамтран ажиллах болно.

Дэлгэрэнгүй
  • 0
  • June 20, 2016

Химийн лабораторид ажиллах аюулгүйн дүрэм

А. Химийн лабораторид ажиллахад дараах дүрмийг мөрдөнө. 1.Лабораторийн ажлын онолын бэлтгэлийг холбогдох ном, сурах бичиг,лекцийн тэмдэглэл зэргийг  түшиглэн урьдчилан хийсэн байх. 2. Лабораторийн ажилд шаардлагатай бүх зүйлсийг/сав суулга,багаж, урвалж /бэлтгэсний эцэст ажлыг эхлэх. 3. Лабораторийн ажлын удирдамжинд заасны дагуу туршлагыг дэс дараалалтай нягт нямбай хийх. 4. Ямар бодис, урвалжтай болон багажтай хэрхэн ажиллах талаар урьдчилан тооцоолсон байх / хортой, шатамхай, дэгдэмхий бодистой аж:иллахдаа татах шүүгээ хэрэглэх гэх мэт / 5. Туршилтын явц бүрийг лабораторийн дэвтэрт тэмдэглэх 6.Лабораторийн ажилыэ тэмдэглэлд он, сар, өдөр, ажлын нэр, зорилго, [...]

Дэлгэрэнгүй
  • 1
  • June 20, 2016

2014 оны Химийн салбарын Нобелийн шагналтнууд

2014 онд АНУ-ын хоёр, Германы нэг эрдэмтэн эсийн түвшнээс молекулын хэмжээнд ажиглалт хийх боломжтой хэт хүчирхэг микроскопоороо Нобелийн шагналын химийн салбарт тэргүүлж, нөлөө бүхий шагналын эзэн болсон байна. Эрик Бетциг, Уйлльям Мойрнер, Стефан Хелл нарын бүтээсэн микроскоп нь өвчин эмгэг, эм зүйн салбарын судалгаанд хувьсал хийж чадахуйц бүтээл болсон тул ийн шийдвэрлэсэн хэмээн Нобелийн шүүгчид тайлбарлалаа. Товчхондоо бол нано хэмжээст дэлгэрэнгүй судалгаа хийх боломжийг бүрдүүлж буй аж. Дээрх гурван эрдэмтэн тус тусдаа ажилласан ч гэсэн микроскопын дурангийн хязгаарын онолыг даван гарч [...]

Дэлгэрэнгүй
  • 0
  • June 20, 2016

Химийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал.

Семинар-Сургалт 2013-06-21. Ерөнхий зохион байгуулагч Грийн химистри ХХК, хамтран зохион байгуулагч Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн ЗДТГ, МХХИНХ Анхдугаар сургалт семинарт Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохиоцуулалтХимийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал. Семинар-Сургалт 2013-06-21. Ерөнхий зохион байгуулагч Грийн химистри ХХК, хамтран зохион байгуулагч Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн ЗДТГ, МХХИНХ Анхдугаар сургалт семинарт Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохиоцуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл, БОНХЯ, МХЕГ, Орхон аймагт химийн бодис импортлох, хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн [...]

Дэлгэрэнгүй
  • 0
  • June 20, 2016

Тигель буюу аяганцар гэж юу вэ?

Энэ нь магнийн ислийг шингэнтэй зуурч хийсэн шавар аяганцар. Хүдрийг өндөр температурт зууханд шатааж, хялбар уусамтгай хэлбэрт оруулан, түүний найрлага дахь элементүүдийг тодорхойлох лабораторийн шинжилгээнд  аяганцарыг  /тигель/-ийг ашигладаг. Уг аяганцар нь галд маш их тэсвэртэй тул төрөл бүрийн эрдэс, металлын орц хэмжээг тогтоох шинжилгээнд ашигладаг. Эрдэс түүхий эдэд агуулагдаж байсан төрөл бүрийн хүнд металлууд шингэж үлдсэн байх магадлалтай байдаг тул эдгээр хуучин аяганцарыг  ахуйн хог хаягдлын ландфиллд хаяж устгадаггүй харин  аюултай хог хаягдал болгон авч үздэг. Гэхдээ өндөр хэмд [...]

Дэлгэрэнгүй
  • 0
  • June 17, 2016

Агаарын найрлага дахь тоосонцор РМ2.5, РМ10-ийг автоматаар хэмжих АНУ-ын ВАМ 1020 багажын угсралт, суурлуулалт

Сургалт 2014-02-10 Агаарын найрлага дахь тоосонцор РМ2.5, РМ10-ийг автоматаар хэмжих ВАМ 1020 багаж, иж бүрдэл дагалдах программ хангамжийн угсралт суурьлуулалт, дадлагажуулах сургалтыг АНУ-ын МЕT ONE компанийн техникийн зөвлөх инженер Чин Мен хүрэлцэн ирж ЦУОШГ-ын БОХЗТЛаборатори дээр гүйцэтгэж байна. Сургалтанд ЦУОШГ-ын БОХЗТЛабораторийн мэргэжилтнүүд болон Орхон, Дархан уул аймгийн төлөөлөгчид оролцож байна. Дээрхи багаж 3 ш-ийг иж бүрдлийн хамт нийлүүлж байгаа бөгөөд хотын агаарын чанарыг хэмжих суурин харуулууд дээр байрлуулахаар төлөвлөж байна. Сургалт 3 хоног үргэлжилнэ. Багажын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.greenchemistry.mn/index.php?action=viewhealths&ids=140&myid=68&id=38&pid=390  холбоосоор орж сонирхоно уу.

Дэлгэрэнгүй