Сургалт

Танилцуулга

Манай компани химийн салбарын хөдөлмөр аюулгүй ажиллагааны болон борлуулж буй бараа бүтээгдэхүүний мэргэжилтний сургалт зохион байгуулж ажиллаж байна.

Химийн салбарын аюулгүй ажиллагааны мэдлэг олгох зорилготойгоор сургалтын орчин бүрдүүлж Хөдөлмөр эрүүл мэнд судлалын үндэсний төвийн тусгай зөвшөөрөлтэйгөөр гэрчилгээт сургалт зохион байгуулж байна.

Химийн бодис урвалж, зарим өндөр үзүүлэлт, мэдрэмж бүхий нарийн судалгаанд ашиглагддаг тоног төхөөрөмжийг суурилуулах болон тэдгээрийг сурталчлахтай холбогдон тухайн бэлтгэн нийлүүлэгч газраас нь мэргэжилтнүүдэд сургалтыг тогтмол зохион байгуулна.


Химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны ХАБЭА-н сургалт

Химийн бодистой харьцаж ажилладаг ажилтнуудад химийн бодисын ХАБЭА-н мэдлэг олгох

Монгол улсын хэмжээнд Химийн бодистой харьцаж ажилладаг байгууллагуудын ажилтнуудыг химийн хор аюулаас өөрийгөө болон хүрээлэн буй орчин, хүн, мал, эд материалыг хамгаалах, химийн бодистой зүй зохистой ажиллах арга барилыг сургах, химийн мэргэжлийн болон ХАБЭА-н мэдлэг олгох, дадлагажуулах үүрэгтэй байна.

Сургалт 2017 оны 10 сарын 15-16 -ны хооронд 2 хоног 14 цагийн хугацаатайгаар Химийн хортой болон аюултай бодисын аюулгүй ажиллагааны сургалт судалгааны төв -д  зохион байгуулагдана.

Хичээлийн сэдвийн нэр Үргэлжлэх хугацаа, цаг
1 Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж 2 цаг
2 Химийн бодисын тухай орчин үеийн ойлголт, ангилал 1 цаг
3 Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл, хадаглалт, тээвэрлэлт, шошгожуулалтын менежмент  

1 цаг

4 Олон улсын химийн барааны CAS 1 цаг
5 Хор аюулын тухай лавлах мэдээлэл /ХАЛМ/, түүний ашиглалт, хяналт 1 цаг
6 Химийн бодисын аюулгүй ажиллагаа 1 цаг
7 Химийн хортой бодисоор хордсон үед үзүүлэх анхны тусламж 1 цаг
8 Химийн бодисын аюулгүй ажиллагаанд хэрэглэгдэх хамгаалах хэрэгсэл 2 цаг
 9 Дадлага  2 цаг
10 Шалгалт үнэлгээ  2 цаг
11 Нийт 14 цаг