Хууль зүй

Монгол улсад хэрэгжиж буй хууль болон стандарт

Манай компани нь Монгол улсад хэрэгжиж буй Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, ангилал – MNS 4931 : 2000, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт бодисын ангилал ба аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага – MNS 4992 : 2000, Аюул учруулах барааны эсрэг хамгаалалт Химийн хорт бодисын хаягдлыг устгахад тавих шаардлага – MNS 5479 : 2005, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг – MNS 5029 : 2011 зэрэг стандарт шаардлага мөрдөн ажиллаж байна.


Стандарт болон Хууль

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль4, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль5, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль6, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль7, Гамшгаас хамгаалах тухай хууль8, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

_________________________

1Монгол Улсын Үндсэн хууль –“ТМ” сэтгүүлийн 1992 оны № 1 дүгээрт нийтлэгдсэн.

2Байгаль орчныг хамгаалах тухай – “ТМ” сэтгүүлийн 1995 оны №5-6 дугаарт нийтлэгдсэн.

3Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай – “ТМ” сэтгүүлийн 2001 оны № 6 дугаарт нийтлэгдсэн.

4Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай -“ТМ” сэтгүүлийн 1998 оны № 3 дугаарт нийтлэгдсэн.

5Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай -“ТМ” сэтгүүлийн 2000 оны № 43 дугаарт нийтлэгдсэн.

6Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай -“ТМ” сэтгүүлийн 2003 оны № 47 дугаарт нийтлэгдсэн.

7Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай -“ТМ” сэтгүүлийн 2004 оны № 21 дүгээрт нийтлэгдсэн.

8Гамшгаас хамгаалах тухай -“ТМ” сэтгүүлийн 2003 оны № 25 дугаарт нийтлэгдсэн.

2.2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрэг эмийн, түүнчлэн цацраг идэвхт болон хүнсний зориулалттай химийн бодистой холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

http://www.legalinfo.mn/law/details/526

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур /цаашид “эм” гэх/, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж

2.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг;

3.1.2.“биобэлдмэл” гэж хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар амьд бие, бие махбодь, түүний эд, эсээс болон лабораторийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг;

3.1.3.“уламжлалт эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор тодорхой тун, хэмжээгээр хэрэглэдэг, уламжлалт анагаах ухааны жорын дагуу ургамал, амьтан, эрдсийн гаралтай бодис болон үнэт эрдэнэс оруулан уламжлалт болон үйлдвэрийн аргаар бэлдсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг;

3.1.4.“оношлуур” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, түүний явцыг хянах зорилгоор хүн, мал, амьтанд болон орчны сорьцын шинжилгээнд хэрэглэдэг, тодорхой тун, хэмжээ, найрлага, өвөрмөц чанар, идэвх бүхий бүтээгдэхүүнийг;

3.1.5.“эмнэлгийн хэрэгсэл” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодийн бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг;

3.1.6.“мансууруулах эм” гэж донтуулах нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны Нэгдсэн Конвенцийн жагсаалтад орсон эм бэлдмэлийг;

3.1.7.“сэтгэцэд нөлөөлөх эм” гэж сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” 1971 оны Конвенцийн жагсаалтад орсон бодисыг;

3.1.8.“өнчин эм” гэж ховор тохиолддог өвчнийг эмчлэхэд болон улсын хэмжээгээр харьцангүй бага хэрэглэдэг эмийг;

З.1.9.“эмийн түүхий эд” гэж эмчилгээний идэвхт бодис агуулсан цэвэр язгуур махбодь, нийлэг болон ургамал, амьтан, эрдсийн гаралтай зүйлийг;

3.1.10.“эмийн туслах бодис” гэж эм үйлдвэрлэх, найруулахад зайлшгүй шаардлагатай нэмэлт зүйлийг;

3.1.11.“цуврал” гэж үйлдвэрлэлийн технологийн нэг удаагийн шат дамжлагаар үйлдвэрлэсэн эмийн бүтээгдэхүүний багцын тоо хэмжээг;

3.1.12.“эмийн үнэлэмж” гэж эмийн чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийг эм зүй, эм судлал болон эмнэлзүйн судалгаагаар нарийвчлан тогтоосон илэрхийллийг;

3.1.13.“эмийн бүртгэл” гэж хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээнд хэрэглэж болох нь нотлогдсон эмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргахыг зөвшөөрөх үйл ажиллагааг;

3.1.14.“зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт” гэж хүн болон мал, амьтанд үзүүлэх эмнэлгийн тусламжид эн тэргүүнд хэрэглэхээр эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эм, эмнэлгийн хэрэгслийн нэрсийг;

3.1.15.“эм барих” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.17-д заасныг;

3.1.16.“эмийн жор” гэж эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг;

3.1.17.“эмийн зохистой хэрэглээ” гэж эмийг шаардлагатай тохиолдолд эмч, эм зүйчийн заавар, зөвлөмжийн дагуу зөв хэрэглэхийг;

3.1.18.“эмийн гаж нөлөө” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх зорилгоор зохист тунгаар хэрэглэхэд бие махбодид гарч болзошгүй болон гарч байгаа сөрөг илэрлийг;

3.1.19.“фармакопейн өгүүлэл” гэж эмэнд тавих шаардлага, чанарын үзүүлэлт болон тэдгээрийг шинжлэх аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартыг;

3.1.20.“фармакопей” гэж фармакопейн өгүүллийн эмхтгэлийг;

3.1.21.“хуурамч эм” гэж хууль бусаар ашиг олох зорилгоор эм үйлдвэрлэгчийн нэрээр хуурамч шошго хэрэглэж, дууриалган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг;

3.1.22.“эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр” гэж эмийн түүхий эд болон эмийн туслах бодис ашиглан эм зүйн технологийн дагуу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.23.“эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.24.“эмийн сан” гэж эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.25.“биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны хуулиар өөрчлөн найруулсан/

http://www.legalinfo.mn/law/details/85

 

ЖУРАМ БАТЛАХ,ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (Агаарын төлбөр)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ,ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (Агаарын төлбөр)

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 273

Агаарын тухай хуулийн 25.5, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7.1, 7.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлийн ажиллах журам”-ыг 1 дүгээр, Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Агаарын бохирдлын төлбөрийг энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хэмжээгээр улсын төсөвт төвлөрүүлж хэрэгжилтэд нь хяналт тавих талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

3. Цэвэр агаарын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        С.БАТБОЛД

Байгаль орчин,аялал

жуулчлалын сайд                                                          Л.ГАНСҮХ

 

 

http://www.legalinfo.mn/law/details/2608
http://www.legalinfo.mn/annex/details/2761?lawid=2608

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь агаар бохирдуулагч этгээдэд агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж

2.1.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Агаарын тухай хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“агаар бохирдуулах бодис гэж Агаарын тухай хуулийн 3.1.6-д заасныг;

3.1.2.“агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр” гэж Агаарын тухай хуулийн 3.1.9-д заасныг;

3.1.3.“агаарын бохирдлын төлбөр” гэж Агаарын тухай хуулийн 3.1.14-т заасныг;

3.1.4.“органик уусгагч” гэж ердийн агаарын хэм, даралтын нөхцөлд их хэмжээгээр агаарт уурших органик бодисыг;

3.1.5.”автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл” гэж дизель түлш, шатахуунаар ажилладаг бүх төрлийн автомашин, автобус, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад хэрэгслийг;

3.1.6.“агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч” гэж Агаарын тухай хуулийн 18.1-д заасан зөвшөөрөл авсан этгээдийг.

 

4 дүгээр зүйл.Агаарын бохирдлын төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

4.1.Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна:

4.1.1.түүхий нүүрс олборлогч;

4.1.2.органик уусгагчийг үйлдвэрлэгч;

4.1.3.органик уусгагчийг импортлогч;

4.1.4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;

4.1.5.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч;

4.1.6.агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.

4.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Агаарын тухай хуулиар зохицуулна.

4.3.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч нь агаарын чанарын мэргэжлийн албатай хамтран төлбөр төлөгчийн ашиглаж байгаа агаарын бохирдлын эх үүсвэрийн нэр, байршил, улсын бүртгэлийн дугаар, төрөл, тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтын хугацаа болон бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллийн бүртгэл хөтөлнө.

4.4.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийг бүртгэхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар зохицуулна.

4.5.Энэ хуулийн 4.1.6-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөр авах журам, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.

 

http://www.legalinfo.mn/law/details/30?lawid=30

Энэхүү стандартаар химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүнийг хадгалах агуулахад тавих ерөнхий шаардлагыг тогтооно.

 

http://www.estandard.gov.mn/file.php?sid=1128

Энэхүү стандартаар химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодлын шошго болон түүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл, хадгалах агуулах, ашиглах ажлын байрны анхааруулах тэмдэгт тавигдах ерөнхий шаардлагыг тогтооно.

 

http://www.estandard.gov.mn/file.php?sid=1128

Химийн хорт бодисын хаягдлыг устгахад тавих шаардлагыг устгал хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоно.

 

http://www.estandard.gov.mn/file.php?sid=1128

Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 27- ний өдрийн 03 дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй, Энэ стандартын бүх шаардлагыг заавал мөрдөнө.

 

http://www.estandard.gov.mn/file.php?sid=1128

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 08-р сарын 31 өдрийн 135 тоот тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2000 оны 09-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчинтэй. Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө.

 

http://www.estandard.gov.mn/file.php?sid=1128

Өмнөх үг
Энэ стандартыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын алба хянаж шинэчлэн боловсруулав. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар шинэ дүрэм, боловсруулагдсан гарсантай холбогдон зарим нэр томъёо, үг хэллэгийг өөрчлөх шаардлагатай болсон. Энэхүү стандарт нь үйлдвэрлэлийн тохиромжгүй хүчин зүйл, хэвийн бус нөхцөлд хамгаалах хэрэгслийг хэрэглэхдээ эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг хангаснаар ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг багасгах, мэргэжлээс шалтгаалах болон ажилтай холбоотой өвчлөлийг бууруулах зорилготой. Өнөө үед хамгаалах хэрэгслийг шинэ технологи, загвар хийцээр зохион бүтээж байгаа нь нэр төрөл олшрон, сонголт хийх боломж нэмэгдэж үүнтэй уялдан хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлагыг мөрдөж ажиллах зайлшгүй хэрэгцээ гарч ирж байна.

 

http://www.estandard.gov.mn/file.php?sid=1128