“МУИС-ийн Шилдэг Түнш” өргөмжлөл хүртлээ

“МУИС-ийн Шилдэг Түнш” өргөмжлөл хүртлээ


Project Description
  • 1
  • February 19, 2018

XVII-р жарны “Тийн Унжлагат” хэмээх шороон нохой жилийн ажлын эхний өдөр Монгол Улсын Их Сургуулиас Грийн Химистри ХХК -ийн хамт олонд МУИС-ийн 75 жилийн ойг тохиолдуулан их сургуулийн хөгжил, стратегийн зорилгод жинтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгааг үнэлэн “МУИС-ийн Шилдэг Түнш” өргөмжлөл гардууллаа. Грийн Химистри ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн МУИС-тай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд химийн салбартаа чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүлэгч мэргэжлийн компани гэдгийг МУИС -аас онцлон тэмдэглэв. МУИС-ийн удирдлагад талархал илэрхийлхийн ялдамд тус сургуулийн үе үеийн төгсөгчид эрдэмтэн багш нартаа сар шинийн мэнд дэвшүүлье. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин дэвжих болтугай.