Химийн бодисын аюулгүй ажиллагаа сэдэвт сургалт амжилттай явагдаж дууслаа.

Химийн бодисын аюулгүй ажиллагаа сэдэвт сургалт амжилттай явагдаж дууслаа.


  • 0
  • October 18, 2017

Грийн Химистри ХХК-ийн төлөвлөгөөт сургалтын хүрээнд ХНХЯамнаас “Химийн бодистой ажиллах ажилтны ХАБЭАын сургалт”-ыг явуулах эрх, сертификат олгох тусгай зөвшөөрлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 15,16-ний өдөр “Химийн бодисын аюулгүй ажиллагаа” сэдэвт химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмжтэй харьцан ажилладаг болон энэ чиглэлийн худалдан авалт, үйл ажиллагаа хариуцдаг ажилтан, албан хаагч, менежерүүдэд сургалтыг амжилттай хийж явууллаа. Сургалтанд химийн бодис хэрэглэдэг, ашигладаг, хөдөлмөрийн аюулгүй байдал инженер, хөдөлмөрийн эрүүл ахуй, химич нар оролцсон ба химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, химийн бодис алдагдсан тохиолдолд хэрхэн ажиллах, Химийн бодисын ангилал, Химийн бодисын хор аюулгүйн ажиллагаа болон хурц хордлогоос урьдчилан сэргийлэх цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахад сургалтын зорилго оршлоо.
Сургалтанд 14 аж ахуйн нэгж байгууллага оролцож 27 хүний бүрэлдэхүүнтэй явагдаж, “Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, ХАБЭА-н гурван талт үндэсний хороо”-ноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Гэрчилгээ олгосон.