Эрхэм хүндэт хэрэглэгч та бүхэндээ зориулж өнөөдөр Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл хэрхэн авах тухай зөвлөмж хүргэж байна.

Эрхэм хүндэт хэрэглэгч та бүхэндээ зориулж өнөөдөр Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл хэрхэн авах тухай зөвлөмж хүргэж байна.


Project Description
  • 0
  • May 17, 2018

Химийн  хорт болон аюултай бодис ашигладаг бүх төрлийн лаборатори, үйлдвэр, аж ахуйн нэгж болон сургуулиуд  химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлэх материалын жагсаалт болон зөвлөмжийг хүргэж байна.  Та бүхэн минь хуулиа дээдлэн үйл ажиллагаа явуулна гэдэгт найдаж байна.

 

Бүрдүүлэх материал

  1. Албан бичиг болон хавсралт хүснэгтээр химийн бодисын нэр томъёо, тоо хэмжээ, зөвшөөрлийн төрлөө тодорхой бичих/ Хүснэгт 1-ийн загварыг харна уу/
  2. ААН-ийн гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулсан байх
  3. БОН байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан /эх хувь/, тайландаа тухайн ашиглах, хадгалах,  гэж буй химийн бодисын эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн байх
  4. Химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл, MSDS /монгол, англи, орос (энэ 3 хэлний аль нэг дээр байж болно.)/ (5 нэр төрлийн бодисоос олон бол CD-д бичих,)
  5. Урд авч байсан химийн бодисын ашиглалт, үлдэгдлийн тайлан /Хүснэгт 2-ын загварыг харна уу/ доорхи email хаягаар илгээх, баталгаажуулсан хуулбар өгөх
  6. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт /Химийн бодисын агуулахын дүгнэлт, MNS 6458: 2014 стандартын шаардлагын дагуу гаргасан/
  7. Тухайн бодис, түүний хольц хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх арга
  8. Хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон бодисын зөвшөөрөл, химийн бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахдаа ХХБАББЗАЭҮЗ-ийн ажлын албанаас дүгнэлт гаргуулж, авчирна. (Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын дагуу)
  9. Органик уусгагч импортлох болон үйлдвэрлэх бол харъяалах дүүргийн татварын албанд агаарын бохирдлын төлбөр төлсөн баримт авчирна. (Засгийн газрын 2010 оны 273 дугаар тогтоолын 2 хавсралтын дагуу)
  10. Химийн бодисын дагалдах сертификат

 

Анхаарах:

1 ба 5 дугаар материалын холбогдох хүснэгтийг  tsbatjargal@yahoo.com– хаягаар урьдчилан илгээх

 

ХҮСНЭГТ 1

 

 

Монгол нэр

Олон улсын нэр  

Томъёо

CAS

Дугаар

Хэмжээ
Хүссэн

(тн)

Зөвшөөрсөн (тн)
   

 

         

 

Химийн бодисын ашиглалт, үлдэгдлийн тайланг мэйл хаягаар явуулахаас гадна албан бичгээр тусад өгөхийг анхаарна уу.

ХҮСНЭГТ 2

 

 

 

 

 

 

 

 

Монгол нэр

 

 

 

Олон улсын нэршил

 

 

 

 

Томъёо

 

 

 

CAS  дугаар

Ашигласан он, тоо хэмжээ
Зөвшөөрлийн дугаар,  хүчинтэй хугацаа Зөвшөөрөл авсан, тоо хэмжээ Импортолж оруулсан тоо хэмжээ Ашигласан, худалдсан тоо хэмжээ Тайлан хамаарах хугацаа (он сар)  

 

Агуулахад үлдсэн үлдэгдэл хэмжээ

 

 

 

                     

 

Тэмдэгтийн хураамж: Данс: 2611184321 Улаанбаатар банк, Хүлээн авагч байгууллага: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс, Төлбөрийн зориулалт: Химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж

11.1.3. химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;

Төрийн сан банк: Данс: 100900013040, Хүлээн авагч байгууллага: БОАЖЯ, Байгаль хамгаалах сан, Төлбөрийн зориулалт: Гэрчилгээний үнэ, 12500 ₮

 

Хэрвээ танд лавлагаа шаардлагатай бол энэ сайтаас үзнэ үү.  

http://www.mne.mn/wp-content/uploads/2017/08/10.pdf

 

Эрхэм хүндэт харилцагч танд  амжилт хүсье.

Бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай.