"АЮУЛГҮЙ ХИМИ БИДНИЙ ИРЭЭДҮЙ -SAFE CHEMISTRY IS OUR FUTURE"
Манай КОМПАНИ
Грийн химистри ХХК нь 2012 онд Монгол Улсын хими, хими технологийн салбарт тэргүүлэгч доктор проффессор, эрдэмтдийн санаачлагаар химийн бодис урвалж, лабораторын тоног төхөөрөмж, тавилга, дагалдах хэрэгслийг гадаадаас импортлон төр, хувийн хэвшил, аналитик, геологи уул уурхай, газрын тос, хий, их дээд сургуулиуд, үйлдвэрийн лабораториудад ханган нийлүүлэх, худалдаалах, цогц үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.
Мэдээ Мэдээлэл
Албан ёсны Дистрибютер

Манай компани нь Бүгд Найрамдах Солонгос улсын химийн бодис, урвалжийн үйлдвэрлэл, худалдаагаараа тэргүүлэгч “Daejung Chemicals & Metals” Co., LTD компаний албан ёсны дистрибютерээр 2016 оны 6 сарын 18-нд сонгогдон ажиллаж эхэллээ.
“Daejung Chemicals & Metals” Co., LTD компани нь 1968 онд байгуулагдсан бөгөөд ерөнхий аналитикийн (органик, органик бус, индикатор, гэх мэт), өндөр цэвэршилттэй болон тусгай хэрэглээний 5000 гаруй нэр төрлийн бодис урвалжууд үйлдвэрлэдэг.

ХБНГУ-ын Сигма-Алдрич компанийн Албан ёсны дистрибютерийн эрхийн гэрээгээ 3-н жилээр сунгалаа.
Манай компани нь “Sigma-Aldrich Chemie GmbH” компаний албан ёсны дистрибютерээр 2015 оноос ажиллаж байгаа билээ. Дэлхийд алдартай, нэр хүндтэй компанийн албан ёсны дистрибютерээр ажиллана гэдэг асар өндөр хариуцлага үүрэг бидэнд байдаг. Олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгч нартаа тогтмол нийлүүлж ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа болон Sigma-Aldrich Chemie GmbH компанийн нэр хүндийг өндөрт өргөж, үйлчилгээг найдвартай хамгаалж байгааг үнэлэн Sigma-Aldrich Chemie GmbH компаниас Монгол дахь албан ёсны цорын ганц дистрибютерийн эрхийн гэрээгээ гурван жилийн хугацаагаар сунгалаа.

Бид Монголд анх удаа лабораторийн смарт систем, смарт төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхээр БНСУ-ийн Дэхан группийн үйлдвэрлэсэн лабораторийн смарт төхөөрөмжүүдийг Монгол улсад борлуулах онцгой эрхт дистрибьютерээр сонгогдон ажиллаж байна.
Лабораторийн төхөөрөмжүүд смарт системтэй болсноор эрдэмтэд судлаачид, үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд төхөөрөмжүүдээ алсаас буюу IPAD, Smart phone ашиглан дурын байрлал цаг хугацааг үл харгалзан ажиглах, хянах өгөгдөлд боловсруулалт хийх бүрэн боломжтой боллоо.

Манай компани нь “Xilong chemical Co.,ltd” компаний албан ёсны дистрибютерээр 2013 оноос ажиллаж байгаа билээ. 2016 онд “Xilong chemical Co.,ltd” компани нь нэрээ “Xilong scientific Co.,ltd” компани болгож үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэнтэй холбогдуулан манай компани албан ёсны дистрибьюторийн гэрчилгээгээ шинэчлэн авлаа.
Цаашид та бүхэнд ISO 9001, ISO 14001, OHSAS 18001 стандартуудын шаардлагыг хангасан чанартай химийн урвалж бодисуудыг байнганийлүүлэн хамтран ажиллах болно.

Манай “Грийн Химистри” ХХК нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын TITAN BIOTECH LIMITED –ийн Монгол дахь албан ёсны дистрибютер бөгөөд та бүхэнд бүх төрлийн хуурай тэжээлт орчин, биологийн өсгөвөрийн сууриуд, антибиотикт мэдрэг диск, ургамлын эдийн тэжээлт орчин, лабораторийн химийн бодисуудыг богино хугацаанд, чанарын өндөр түвшинд, найдвартай хүргэж байна.










