Мэдээ


Мэдээ мэдээлэл

  • 0
  • March 22, 2021

LAB Safety Autoclave

"Грийн Химистри ХХК" -иас санаачлан хэрэглэгч, харилцагч та бүхэндээ зориулан БНСУ-ын Daihan scientific Co.,Ltd компанитай хамтран " LAB Safety Autoclave" ээлжит онлайн сургалт, семинарыг зохион байгуулна.Та бүхэн http://greenchemistry.hubspotpagebuilder.com/lab - формыг бөглөж бүртгүүлнэ үү.Хаана: ZOOM cloud программХэзээ: 2021 оны 3-р сарын 17-ний 15:00 цагтҮргэлжлэх хугацаа: 2 цаг

  • 0
  • January 15, 2021

Нүүрсний хүхрийн агуулга тодорхойлох арга SDS350

"Грийн Химистри ХХК"-иас хэрэглэгч та бүхэндээ зориулан БНХАУ-ын Sundy групптэй хамтран "Нүүрсний хүхрийн агуулга тодорхойлох арга SDS350" сэдэвт оны эхний онлайн сургалтаа зохион байгуулж байна.  Сургалт: 2021 оны 01-р сарын 19-ний 16.00 цагт зохион байгуулна.  Хаана: Zoom Cloud Та бүхэн https://greenchemistry.hubspotpagebuilder.com/ – формыг бөглөж бүртгүүлнэ үү.

  • 0
  • December 2, 2020

Laboratory IoT – Лабораторийн смарт төхөөрөмжүүд (Онлайн сургалт, семинар)

Грийн химистри ХХК-иас санаачлан хэрэглэгч, харилцагч та бүхэндээ зориулан IoT (Internet of things) буюу зүйлсийн интернет, смарт буюу ухаалаг төхөөрөмжүүд, менежментийн шинэ арга, аргачлалууд зэрэг дэлхий нийтийн өнөө үеийн чиг хандлага болж байгаа шинэ технологиудыг лаборатори, лабораторийн тоног төхөөрөмжүүдэд хэрхэн нэвтрүүлж байгаа талаар үзүүлэн таниулах гэж байна. Энэ удаад БНСУ-ын Дайхан групп (Daihan scientific group)-тэй хамтран тус компанийн үйлдвэрлэж буй Laboratory IoT, лабораторийн смарт төхөөрөмжүүдийн талаар танилцуулах, ашиглах сургалт, семинарыг зохион байгуулна. Сургалт, семинарт Zoom cloud программ ашиглан 2020 оны 12-р сарын 07-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулна. Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут Та бүхэн манай...

  • 0
  • April 23, 2020

“ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Химийн бодисыг үйл ажиллагаандаа ашигладаг байгууллага, ААН-ийн ажилтнуудад зориулсан Хөдөлмөрийн яам, ХАБЭМТ-ийн тусгай зөвшөөрлийн дагуу явагддаг “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтны ХАБЭA"-н ээлжит 14 цагийн 2 өдрийн сургалт 2019.08.12-13-ны хооронд Грийн Химистри ХХК- ийн сургалт, судалгааны төвд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Грийн Химистри ХХК-н сургалт судалгааны төв, МХЕГ, НЭМҮТ, МУИС-ын багш нар удирдан явуулж, нийт 10 гаруй байгууллагын 20 гаруй химич, лаборант, бодистой ажилладаг мэргэжилтэн, ажилтанууд хамрагдан сертификатаа гардан авлаа. Сургалтанд хамрагдсан мэргэжилтэнүүд “Аюулгүй ажиллагааны олон талын мэдлэг...

  • 0
  • April 23, 2020

БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ 7 ХОНОГИЙН ГАДААД СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА.

Манай компани нь ОХУ-ын “ТОМЬАНАЛИТ” компаний албан ёсны дистрибьютер бөгөөд 2019 оны 6 сард “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” олон улсын төслийн хүрээнд тус компаний биологийн болон орчны дээжинд хүнд металлын агууламж тодорхойлогч Та-Лаб багаж 2ш-ийг НЭМҮТ-д нийлүүлсэн билээ. Бид НЭМҮТ-ийн тус багаж дээр ажиллах 2 мэргэжилтнийг 2019.6.16-6.21 өдрүүдэд ОХУ-н Томск хотын Томьаналит компани дээр зохион байгуулагдсан 7 хоногийн "Онол практик хосолсон сургалт"-нд амжилттай хамрууллаа. Энэ удаагийн сургалтаар Елисанова ахлах шинжээчийг дагалдан багажны тохиргоо,...

  • 0
  • April 23, 2020

Улсын Химийн 30-р олимпиад

Өнөөдөр Улсын Химийн 30-р олимпиадын аймаг, дүүргээс шалгарсан шилдгийн шүлгүүдээс аварга тодруулах онол бодлого, сорилт туршилтын тэмцээн эхэлж байна.Манай компани Улсын Химийн олимпиадын ивээн тэтгэгчээр 5 дахь жилдээ ажиллаж, Химийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулж байна. Тэмцээнд оролцож буй багш сурагчидад амжилт хүсэе.

  • 0
  • April 23, 2020

Mongolia Mining 2019

Mongolia Mining 2019 олон улсын уул уурхайн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Манай компани нь 5 дах жилдээ хамтран оролцож дэлхийн брэнд дэргэд уриан дор нэгдэж уул уурхайн лабораторийн дэвшилтэд технологи болон уул уурхайн салбарын химийн бодисын танилцуулга амжилттай танилцуулж, цаашдын хамтын ажилгаагаа өргөжүүлхээр олон компанитай гэрээ хэлэлцээр хийсэн үр өгөөжтэй үзэсгэлэн болж өнгөрлөө.

  • 0
  • April 23, 2020

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСТОЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАДАГ АЖИЛТНЫ ХАБЭА-ЫН СУРГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

“Грийн Химистри” компаний байранд аж ахуйн нэгж, байгууллагуудын химийн бодистой харьцан ажилдаг ажилтан болон менежерүүдэд зориулсан “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтны ХАБЭА-н сургалт” 2019 оны 04-р сарын 9-10 -ны өдрүүдэд явагдаж байна.Тус сургалтыг Грийн химистри ХХК-ийн сургалт, судалгааны төв, МХЕГ, НЭМҮТ, МУИС-ын багш нар удирдан явуулах бөгөөд уг сургалтанд хамрагдсанаараа химийн хорт болон аюултай бодистой харьцах аюулгүй ажиллагааны мэдлэг, байгаль орчноо хамгаалах, анхан шатны тусламж үйлчилгээ зэрэг олон талын мэдлэг эзэмших юм.

  • 0
  • April 22, 2020

АВТОКЛАВНЫ ИНДИКАТОР ЦААС

Үйлдвэрлэгч: Итали, Kartell®Бүтээгдэхүүний код: HH.1080550Зориулалт болон шинж чанар: Ногоон-борБүтээгдэхүүний хэмжээ: w19mm×L50m/RollБүтээгдэхүүний үнэ: 22,000₮ Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаар авна уу.📞Утас:(976) 70153199, (976) 80225588, (976) 80225544📬Э-шуудан: info@greenchemistry.mn

  • 0
  • August 29, 2017

Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтны ХАБЭА -н сургалт

Грийн Химистри ХХК нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төв, ХАБЭА-н Гурван талт үндэсний хорооноос олгосон албан ёсны гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн дагуу “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтны ХАБЭА -н сургалт” -ыг тогтмол харилцагч байгууллага, хамтын ажиллагааны гэрээт компаниудын төлөөллийг оролцуулан 2017 оны 08-р сарын 28-29 өдрүүдэд өөрийн байран дээр явуулж байна. Сургалтыг Хөдөлмөрийн яамны сайдын батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу тогтмол явуулж гэрчилгээ олгож байна. ГРИЙН ХИМИСТРИ ХХК.

  • 0
  • May 29, 2017

Green Chemical Safety Box

Грийн Химистри ХХК -аас Green Chemical Safety Box -ийг танилцуулж байна. Химийн бодис алдагдсан үед аюул, эрсдэлийг багасгаж арилгах зориулалттай иж бүрдэл юм.   https://www.youtube.com/watch?v=8tMs7Drz0Zg&t=1s

  • 0
  • April 7, 2017

МОНГОЛД АНХ УДАА ЛАБОРАТОРИЙН СМАРТ СИСТЕМ, СМАРТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХУДАЛДААНД НЭВТРҮҮЛЛЭЭ.

Бид Монголд анх удаа лабораторийн смарт систем, смарт төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхээр БНСУ-ийн Дэхан группийн үйлдвэрлэсэн лабораторийн смарт төхөөрөмжүүдийг Монгол улсад борлуулах онцгой эрхт дистрибьютерээр сонгогдон ажиллаж байна. Лабораторийн төхөөрөмжүүд смарт системтэй болсноор эрдэмтэд судлаачид, үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд төхөөрөмжүүдээ алсаас буюу IPAD, Smart phone ашиглан дурын байрлал цаг хугацааг үл харгалзан ажиглах, хянах өгөгдөлд боловсруулалт хийх бүрэн боломжтой боллоо. https://www.youtube.com/watch?v=iQ0WtaCIPOg&

  • 1
  • February 16, 2017

Химийн салбарын эрдэмтэн “Академич” хэргэм хүртлээ

2017 оны 2 сарын 16 өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Монголын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр өнөөдөр зарим эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ. Тэдгээрийн дотроос химийн салбарт БСШУСЯ-ны ШУТГ-ын дарга, химийн шинжлэх ухааны доктор Түдэвийн Ган-Эрдэнэ “Академич” цол хүртлээ. Академич, химийн шинжлэх ухааны доктор Т. Ган-Эрдэнэ таны цаашдын эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсэж Грийн Химистри ХХК-ний хамт олны зүгээс баяр хүргэж байна. Бусад “Академич” хэргэм хүртсэн эрдэмтэд: 1.      Надмидын Бэгз /БСШУС-ын сайдын зөвлөх, анагаахын шинжлэх ухааны доктор/ 2.    Чимиднямын Доржсүрэн /ШУА-ын Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Эрдэм...

  • 0
  • January 30, 2017

Бид ХБНГУ-ын CARL ROTH GmbH компанийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибютер боллоо.

Грийн Химистри  ХХК нь CARL ROTH брэндийн бүтээгдэхүүнийг сүүлийн 3 гаруй жил харилцагч нартаа нийлүүлсэн бөгөөд 2017 оноос Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер болсныг нийт харилцагч, хэрэглэгчиддээ дуулгахад таатай байна. CARL ROTH компани нь 1879 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 25 оронд 80 гаруй салбартайгаар Лаборатори болон байгаль орчны шинжилгээний хамгийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байна. Бид CARL ROTH брэндийн 21,000 гаруй нэр төрлийн химийн бодис, стандарт уусмал, багаж тоног төхөөрөмж, сэлбэг, дагалдах хэрэгслийг борлуулалтын засвар үйлчилгээтэй нь...

  • 0
  • January 25, 2017

ХБНГУ-ын Сигма-Алдрич компанийн Албан ёсны дистрибютеийн эрхийн гэрээгээ 3-н жилээр сунгалаа.

Манай компани нь “Sigma-Aldrich Chemie GmbH” компаний албан ёсны дистрибютерээр 2015 оноос ажиллаж байгаа билээ. Дэлхийд алдартай, нэр хүндтэй компанийн албан ёсны дистрибютерээр ажиллана гэдэг асар өндөр хариуцлага үүрэг бидэнд байдаг. Олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгч нартаа тогтмол нийлүүлж ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа болон Sigma-Aldrich Chemie GmbH  компанийн нэр хүндийг өндөрт өргөж, үйлчилгээг найдвартай хамгаалж байгааг үнэлэн Sigma-Aldrich Chemie GmbH компаниас Монгол дахь албан ёсны цорын ганц  дистрибьютерийн эрхийн гэрээгээ гурван жилийн хугацаагаар сунгалаа.   ХБНГУ...

  • 1
  • October 6, 2016

2016 оны Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Молекулын мотортой нано-машин хийсэн Францын Страсбург их сургуулийн эрдэмтэн Жан-Пиер Совеж, АНУ-ын Нортуэстэрн их сургуулийн эрдэмтэн Фрэйзер Стаддарт, Голландын Гронингены их сургуулийн эрдэмтэн Бернард Феринга нар 2016 оны химийн салбарын Нобелийн шагналтнаар тодорлоо. Тэд дэлхийн хамгийн жижиг буюу нано-машины зураг төсөл, синтезийн судалгаа хийснээрээ энэхүү шагналын эзэд болсон байна. Тодруулбал, тэд үсний ширхгээс ч жижиг, молекулын төвшинд машин хийх аргыг судалгаагаараа тодорхой болгожээ. Өөрөөр хэлбэл, тэдний бүтээсэн нано хэмжээний бүтэцтэй машин нь молекул-аар мотор хийн энергийг механик хүч болгон шилжүүлдэг байна. Тэдний судалгааны ачаар, Харвардын их сургуулийн эрдэмтэд нано-роботууд бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй...

  • 1
  • June 27, 2016

Химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны ХАБЭА-н сургалт

Монгол улсад анх удаа Грийн химистри компанид Химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны ХАБЭА-н сургалтыг явуулах нөхцөл болзол, шаардлагыг бүрэн хангасан тул Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төв, Хөдөлмөрийн яам, ХАБЭА-н Гурван талт үндэсний хорооноос албан ёсны гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гардуулан өглөө. Ингэснээр манай компани Химийн бодис ашигладаг компани ААН болон харьцагч байгууллагуудын ажилтнуудыг химийн хор аюулаас өөрийгөө болон хүрээлэн буй орчин, хүн мал, эд материалыг хамгаалах, химийн бодистой зүй зохистой ажиллах арга барилыг сургах, химийн мэргэжлийн болон ХАБЭА-н мэдлэг олгох,...

  • 0
  • June 27, 2016

Манай компани “Daejung Chemicals & Metals” Co., LTD компанийн албан ёсны дестрибютер

Манай компани нь Бүгд Найрамдах Солонгос улсын химийн бодис, урвалжийн үйлдвэрлэл, худалдаагаараа тэргүүлэгч “Daejung Chemicals & Metals” Co., LTD компаний албан ёсны дестрибютерээр 2016 оны 6 сарын 18-нд сонгогдон ажиллаж эхэллээ. “Daejung Chemicals & Metals” Co., LTD компани нь 1968 онд байгуулагдсан бөгөөд ерөнхий аналитикийн (органик, органик бус, индикатор, гэх мэт), өндөр цэвэршилттэй болон тусгай хэрэглээний 5000 гаруй нэр төрлийн бодис урвалжууд үйлдвэрлэдэг.

  • 0
  • June 27, 2016

Манай компани “Xilong chemical Co.,ltd” компаний албан ёсны дестрибютер

Манай компани нь “Xilong chemical Co.,ltd” компаний албан ёсны дестрибютерээр 2013 оноос ажиллаж байгаа билээ. 2016 онд “Xilong chemical Co.,ltd” компани нь нэрээ “Xilong scientific Co.,ltd” компани болгож үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэнтэй холбогдуулан манай компани албан ёсны дистрибьюторийн гэрчилгээгээ шинэчлэн авлаа. Цаашид та бүхэнд ISO 9001, ISO 14001, OHSAS 18001 стандартуудын шаардлагыг хангасан чанартай химийн урвалж бодисуудыг байнганийлүүлэн хамтран ажиллах болно.

  • 15
  • June 20, 2016

Химийн лабораторид ажиллах аюулгүйн дүрэм

А. Химийн лабораторид ажиллахад дараах дүрмийг мөрдөнө. 1.Лабораторийн ажлын онолын бэлтгэлийг холбогдох ном, сурах бичиг,лекцийн тэмдэглэл зэргийг  түшиглэн урьдчилан хийсэн байх. 2. Лабораторийн ажилд шаардлагатай бүх зүйлсийг/сав суулга,багаж, урвалж /бэлтгэсний эцэст ажлыг эхлэх. 3. Лабораторийн ажлын удирдамжинд заасны дагуу туршлагыг дэс дараалалтай нягт нямбай хийх. 4. Ямар бодис, урвалжтай болон багажтай хэрхэн ажиллах талаар урьдчилан тооцоолсон байх / хортой, шатамхай, дэгдэмхий бодистой аж:иллахдаа татах шүүгээ хэрэглэх гэх мэт / 5. Туршилтын явц бүрийг лабораторийн дэвтэрт тэмдэглэх 6.Лабораторийн ажилыэ тэмдэглэлд он, сар, өдөр, ажлын нэр, зорилго,...

  • 1
  • June 20, 2016

2014 оны Химийн салбарын Нобелийн шагналтнууд

2014 онд АНУ-ын хоёр, Германы нэг эрдэмтэн эсийн түвшнээс молекулын хэмжээнд ажиглалт хийх боломжтой хэт хүчирхэг микроскопоороо Нобелийн шагналын химийн салбарт тэргүүлж, нөлөө бүхий шагналын эзэн болсон байна. Эрик Бетциг, Уйлльям Мойрнер, Стефан Хелл нарын бүтээсэн микроскоп нь өвчин эмгэг, эм зүйн салбарын судалгаанд хувьсал хийж чадахуйц бүтээл болсон тул ийн шийдвэрлэсэн хэмээн Нобелийн шүүгчид тайлбарлалаа. Товчхондоо бол нано хэмжээст дэлгэрэнгүй судалгаа хийх боломжийг бүрдүүлж буй аж. Дээрх гурван эрдэмтэн тус тусдаа ажилласан ч гэсэн микроскопын дурангийн хязгаарын онолыг даван гарч...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *