Бодлого, Журам
Компанийн хүний нөөцийн бодлого зорилго нь компанийн дээдлэх үнэт зүйлс, зорилтод стратеги, урт болон богино хугацааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд хүний нөөцийг оновчтой сонгох, өндөр мэдлэг боловсрол, ур чадвар бүхий ажиллагсдаар ажлын багийг бүрдүүлэх, тэднийг сургаж, хөгжүүлэхэд оршино.
АЖИЛД АВАХ ЖУРАМ
Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон ажилтан, сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг. Ажилд орохыг хүсэгчдээс сонгон шалгаруулалт хийж ажилтанг ажилд авах үйл ажиллагаа нь “Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулж авах тухай журам”-ын дагуу дараах үе шаттайгаар явагдана.
БҮРДҮҮЛЭЛТ
Ажилд орохыг хүсэгчдээс дараах материалыг бүрдүүлж авна-Анкет / компанийн www.greenchemistry.mn сайтаас анкет татан авч бөглөх/
-3 % зураг / сүүлийн 3 сарын байдлаар /
-Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулсан/
-Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Оршин суугаа газрын тодорхойлолт
-Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт
-Бусад баримт бичиг / шаардлагатай тохиолдолд /
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Leave a Reply