БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ 7 ХОНОГИЙН ГАДААД СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА.

БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ 7 ХОНОГИЙН ГАДААД СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА.


  • 0
  • April 23, 2020

Манай компани нь ОХУ-ын “ТОМЬАНАЛИТ” компаний албан ёсны дистрибьютер бөгөөд 2019 оны 6 сард “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” олон улсын төслийн хүрээнд тус компаний биологийн болон орчны дээжинд хүнд металлын агууламж тодорхойлогч Та-Лаб багаж 2ш-ийг НЭМҮТ-д нийлүүлсэн билээ.

Бид НЭМҮТ-ийн тус багаж дээр ажиллах 2 мэргэжилтнийг 2019.6.16-6.21 өдрүүдэд ОХУ-н Томск хотын Томьаналит компани дээр зохион байгуулагдсан 7 хоногийн “Онол практик хосолсон сургалт”-нд амжилттай хамрууллаа. Энэ удаагийн сургалтаар Елисанова ахлах шинжээчийг дагалдан багажны тохиргоо, багажийг шинжилгээнд бэлдэх аргачилалд суралцаж Cu, Zn, Cd, Pb, As, Hg зэрэг элемэнтүүдийг орчны дээж ус хөрс, хүнсний дээж, цус, шүлс гэх мэт биологийн шингэн дээр тодорхойлох туршилтуудыг гүйцэтгэж практик ажиллагаанд амжилттай суралцаж сертификат авлаа.