“ГРИЙН ХИМИСТРИ” ХХК-ИАС “КОРОНАВИРУС”-ИЙН ЭСРЭГ ХАНДИВ ӨГЛӨӨ.

“ГРИЙН ХИМИСТРИ” ХХК-ИАС “КОРОНАВИРУС”-ИЙН ЭСРЭГ ХАНДИВ ӨГЛӨӨ.


Portfolio Description
  • 0
  • March 18, 2020

Өнөөдөр Грийн химистри ХХК-ийн хамт олноос Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархаад байгаа коронавирусын (Covid-19) эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, лабораторид шинжилгээ хийж байгаа химич, вируслогич, шинжээчид болон бусад ажилтан, албан хаагч нарыг хамгаалах, вирусийн сэжигтэй ажлын байр, тусгаарлах байр, шал талбайг ариутган халдваргүйжүүлэхэд зориулж өөрсдийн импортлон худалдаалдаг бүтээгдэхүүнээс

1. Бактери, вирус, химийн бодисоос хамгаалах чадвартай тусгай зориулалтын талькгүй бээлий – 30 000 ш-ийг,
2. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын түүхий эд – Гипохлорид натри (өндөр концентрацтай) – 300 л (буюу эмнэлэгт 6000-9000 л болгон концентрацыг бууруулж ашигладаг)-ийг хандивлалаа.

Хандивыг Грийн химистри ХХК-ийн захирал, доктор Б.Даваацэрэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нарт хүлээлгэн өглөө.

Аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх, даван туулахад бидний сэтгэлийн өчүүхэн хандив тус нэмэр болно гэдэгт найдаж байна.

Цахим их дэлгүүр – https://shop.greenchemistry.mn