Дээж бэлтгэлгүйгээр (Hg) мөнгөн ус тодорхойлох арга DMA-80

Дээж бэлтгэлгүйгээр (Hg) мөнгөн ус тодорхойлох арга DMA-80


  • 0
  • December 24, 2020

Манай компани “Дээж бэлтгэлгүйгээр (Hg) мөнгөн ус тодорхойлох арга DMA-80” сэдэвт онлайн сургалт, семинараа амжилттай зохион байгууллаа.

Манай компани 2018 оноос хойш Итали улсын “Milestone SRL”компанийн Монгол дахь албан ёсны дистрибютрээр ажиллаж олон улсын стандартад нийцсэн, баталгаатай бараа бүтээгдэхүүн, шинэ арга технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид энэ удаад Итали улсын “Milestone SRL” компанитай хамтран “Дээж бэлтгэлгүйгээр(Hg) мөнгөн ус тодорхойлох арга DMA-80” ээлжит онлайн сургалт, семинараа 2020.12.21-нд амжилттай зохион байгууллаа.

Сургалт, семинарт   нийт   32   ААН   байгууллага,,   компанийн   47   лабораторийн   эрхлэгч,мэргэжилтэн,   химич,   хими   технологич   нар   оролцож,  Milestone  брэндийн   DMA-80 аналазитор төхөөрөмжийн давуу тал, ашиглалтын талаар өргөн мэдлэг, мэдээллийг олж авлаа.

Оролцогч нарын дунд зохион байгуулсан асуулт хариултын тэмцээнд оролцогчдоос Б.Гүнчинсүрэн Дорнод аймаг ЦУОШГ, Б.Энхзул Ханлаб ХХК-ийн мэргэжилтэн нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа.

Сургалтад хамрагдсан нийт хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа.

Танилцуулга татах холбоос – https://www.greenchemistry.mn/wp-content/themes/Catalog/DMA-80-evo.pdf