Итали Улсын “MILESTONE SRL” брэнд

Итали Улсын “MILESTONE SRL” брэнд


Portfolio Description
  • 0
  • April 23, 2020

Манай компани нь химийн бодисын шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Бүгд Найрамдах Итали Улсын “MILESTONE SRL” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 2 дах жилдээ ажиллаж байна.

Бид 2019 оны 05 сарын 15-17-нд MILESTONE брэндийн бүтээгдэхүүний талаарх сургалт, семинарыг өөрийн компанийн байран дээр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд MILESTONE компанийн Азийн бүс хариуцсан худалдааны ахлах мэргэжилтэн ирж ETHOS EASY дээж бэлтгэлийн богино долгионы зуух, MERKURY ANALYSER зэрэг өөрийн үйлдвэрлэдэг төхөөрөмжүүдийн ашиглалтын талаар үзүүлэн сургалт явууллаа.

Энэхүү сургалтанд химийн салбарын 50 гаруй инженер мэргэжилтнүүд оролцож Итали улсын сүүлийн үеийн шинэ технологитой биечлэн танилцлаа.

Мөн 1 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр замын лабораториудад нийлүүлж суурилуулсан тоног төхөөрөмжүүддээ баталгаат хугацааны үзлэг, шалгалт, тохируулга хийж цаашид хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч ажиллаа.