Манай компани нь Бүгд Найрамдах Солонгос улсын химийн бодис, урвалжийн үйлдвэрлэл, худалдаагаараа тэргүүлэгч “Daejung Chemicals & Metals” Co., LTD компаний албан ёсны дестрибютерээр 2016 оны 6 сарын 18-нд сонгогдон ажиллаж эхэллээ.
“Daejung Chemicals & Metals” Co., LTD компани нь 1968 онд байгуулагдсан бөгөөд ерөнхий аналитикийн (органик, органик бус, индикатор, гэх мэт), өндөр цэвэршилттэй болон тусгай хэрэглээний 5000 гаруй нэр төрлийн бодис урвалжууд үйлдвэрлэдэг.