Та-Лаб, АВА-3 маркийн 3 ширхэг багажуудыг ЭМЯ-ны харьяа НЭМҮТ, БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт амжилттай хүлээлгэн өглөө.

Та-Лаб, АВА-3 маркийн 3 ширхэг багажуудыг ЭМЯ-ны харьяа НЭМҮТ, БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт амжилттай хүлээлгэн өглөө.


Portfolio Description
  • 0
  • April 23, 2020

2017-2018 оны хооронд ДЭМБ, ЭМЯ хамтран хэрэгжүүлсэн “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” олон улсын төслийн хүрээнд манай компани биологийн болон орчны дээжинд хүнд металлын агууламж тодорхойлогч Та-Лаб, АВА-3 маркийн 3 ширхэг багажуудыг ЭМЯ-ны харьяа НЭМҮТ, БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт амжилттай хүлээлгэн өглөө.

Эдгээр багажнуудыг ОХУ-ын “ТОМЬАНАЛИТ”, “БУРЕВЕСТНИК” компаниудаас ханган нийлүүлсэн бөгөөд 2016 оноос хойш бид тус компаниудын албан ёсны Дистрибьютороор ажиллаж байна.

Нийлүүлсэн багажуудыг угсарч суурилуулан, мэргэжилтнүүдийг дадлагажуулан сурган ажиллаж байна.

ТА-ЛАБ, АВА-3 багажнууд нь цус, шээс, шүлс гэх мэт биологийн бүх төрлийн дээж, ундны ус, бохир ус, хөрс, агаарын найрлага дахь As, Cd, Pb, Cu, Zn, Mn, Co, Fe, Ag зэрэг хүнд металл тодорхойлох хүчин чадалтай багажнууд юм.

ТОМЬАНАЛИТ: https://tomanalyt.ru/ru/
БУРЕВЕСТНИК: https://www.bourevestnik.ru/
Онлайн дэлгүүр: http://shop.greenchemistry.mn/
Facebook page: Green Chemistry LLC – Грийн Химистри ХХК
Веб сайт: www.greenchemistry.mn