Тигель буюу аяганцар гэж юу вэ?

Тигель буюу аяганцар гэж юу вэ?


  • 0
  • June 20, 2016

Энэ нь магнийн ислийг шингэнтэй зуурч хийсэн шавар аяганцар. Хүдрийг өндөр температурт зууханд шатааж, хялбар уусамтгай хэлбэрт оруулан, түүний найрлага дахь элементүүдийг тодорхойлох лабораторийн шинжилгээнд  аяганцарыг  /тигель/-ийг ашигладаг. Уг аяганцар нь галд маш их тэсвэртэй тул төрөл бүрийн эрдэс, металлын орц хэмжээг тогтоох шинжилгээнд ашигладаг. Эрдэс түүхий эдэд агуулагдаж байсан төрөл бүрийн хүнд металлууд шингэж үлдсэн байх магадлалтай байдаг тул эдгээр хуучин аяганцарыг  ахуйн хог хаягдлын ландфиллд хаяж устгадаггүй харин  аюултай хог хаягдал болгон авч үздэг. Гэхдээ өндөр хэмд боловсруулалт хийхэд ашигласан тул ямарваа нэг дэгдэмтгий хий, тоос, тоосонцор байх боломжгүй юм.