Химийн салбарын эрдэмтэн “Академич” хэргэм хүртлээ

Химийн салбарын эрдэмтэн “Академич” хэргэм хүртлээ


  • 1
  • February 16, 2017

2017 оны 2 сарын 16 өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Монголын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр өнөөдөр зарим эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ.

Тэдгээрийн дотроос химийн салбарт БСШУСЯ-ны ШУТГ-ын дарга, химийн шинжлэх ухааны доктор Түдэвийн Ган-Эрдэнэ “Академич” цол хүртлээ. Академич, химийн шинжлэх ухааны доктор Т. Ган-Эрдэнэ таны цаашдын эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсэж Грийн Химистри ХХК-ний хамт олны зүгээс баяр хүргэж байна.

Бусад “Академич” хэргэм хүртсэн эрдэмтэд:

1.      Надмидын Бэгз /БСШУС-ын сайдын зөвлөх, анагаахын шинжлэх ухааны доктор/

2.    Чимиднямын Доржсүрэн /ШУА-ын Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний тэргүүлэх ажилтан, биологийн шинжлэх ухааны доктор/

3.    Ширчиний Дэмбэрэл /Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн төслийн удирдагч, анагаахын шинжлэх ухааны доктор/

4.    Агипарын Бакей /ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн асан/

5.    Дэлэгийн Сангаа /ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор/

6.    Дамдинсүрэнгийн Цэвээндорж /ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор/

Хэргэмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр гардуулан өгсөн байна.

“Академич” цол хэргэмийг

дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь төрөөс хүндэтгэх, Шинжлэх ухааны академийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг нь урамшуулах зорилгоор хүртээхээр хуульчилсан байдаг.

 

Түдэвийн Ган-Эрдэнэ

Төгссөн сургууль: Чехсловак улсын Прага хотын Хими технологийн дээд сургууль
Мэргэжил: Химич-инженер
Эрдмийн зэрэг, цол: Академич, шинжлэх ухааны доктор (Sc.D)
Албан тушаал: БСШУСЯ-ны ШУТГ-ын дарга
Судалгааны чиглэл: Биохими, Уураг, энзимын хими технологийн судалгаа.
Э-шуудан: tudeviinganerdene@gmail.com

 

Гишүүнчлэл: ШУА-ийн жинхэнэ гишүүн, ШУА-ийн Физик, математик-химийн салбарын бага чуулганы, Химийн ухаанаар шинжлэх ухааны докторын (Sc.D), боловсролын докторын (Ph.D) зэрэг олгох зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of Chemistry” болон “Эрдэм шинжилгээний бүтээл” зэрэг сэтгүүлүүдийн Ерөнхий редактор, ШУА-ийн Мэдээ сэтгүүлийн редакцийн зөвлөлийн, Монголын Химичдийн нийгэмлэгийн, ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” клубийн гишүүн.
Академич Т.Ган-Эрдэнийн бүтээлийн товчооныг доор үзүүлэв. Үүнд:

1.Гадаадын олон улсын сэтгүүл, хурлын бүтээлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, товчлол -27

2. Үндэсний хэмжээний (дотоодын) сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, хуралд тавьсан илтгэл – 57

3. Нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, редакторлосон ном -5,

5. Зохиогчийн эрх хамгаалсан бүтээлүүд, патент -6, үүний 1 нь АНУ-ын патент.

6. Үйлдвэр, практикт нэвтрүүлсэн технологи, стандарт -28

Т.Ган-Эрдэнийн олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдээс одоогийн байдлаар 1002 удаа иш татагдсан бөгөөд ишлэсэн хүмүүсийн дотор 1988 онд Нобелийн шагнал хүртсэн Германы эрдэмтэн Robert Huber гуай байгаа болно.

Академич, шинжлэх ухааны доктор (Sc.D) Т.Ган-Эрдэнийн

голлох бүтээлийн жагсаалт

1. Б.Анхцэцэг, М.Баяржаргал, Т.Ган-Эрдэнэ, Д.Рэгдэл. (2015) Эластины гидролизатыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж. Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл. №2, 27-29.

2. У.Ууганцэцэг, Ц.Ариунсайхан, М.Баяржаргал, Б.Батжаргал, Т.Ган-Эрдэнэ. (2015) Үхрийн тархийг ферментэт гидролизийн субстрат болгон ашиглах боломж. ШУТИС, Хэрэглээний сургуулийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. 176 (1), 19-24.

3. M.Bayarjargal, Ts.Ariunsaikhan, E.Lkhagvamaa, B.Ankhtsetseg, T.Gan-Erdene, D.Regdel. (2014) Antioxidant properties of pancreatic hydrolysates from various Protein sources. Mongolian Journal of Chemistry. 15(41), 43-46.

4. М.Баяржаргал, Б.Нарангэрэл, Э.Лхагвамаа, Ц.Ариунсайхан, Б.Анхцэцэг, Т.Ган-Эрдэнэ, Д.Рэгдэл. (2014) Пивоны үйлдвэрийн хаягдал дрожжоос гарган авсан задрагийн in vitro болон in vivo судалгааны дүнгээс. Innovation. 7(4), 62 – 65.

5. Л.Хүрэлбаатар, Б.Оюунчимэг, А.Баянмөнх, Т.Ган-Эрдэнэ, М.Баяржаргал, Ц.Ариунсайхан, Л.Лхагва, Д.Рэгдэл. (2014) Элэг хамгаалах биологийн идэвхит Ливерон бүтээгдэхүүний найрлага ба түүнийг бэлтгэх арга. Патент № 4226.

6. Л.К.Алтунина, М.С.Фуфаева, Д.А.Филатов, Л.И.Сваровская, Т.Ган-Эрдэнэ. (2013) Применение криогелей для стабилизации почв, подверженних дефляции. Криосфера Земли. 17 (3), 83-88.

7. Б.Баярмаа, Л.Жаргалсайхан, Т.Ган-Эрдэнэ. (2013) Үйлдвэрийн химийн бодсын тооллого. Химийн нийгэмлэгийн бүтээл. № 8, 107- 115.

8. M.Bayarjargal, E.Munkhbat, Ts.Ariunsaikhan, M.Odonchimeg, T.Uurzaikh, T.Gan-Erdene, D.Regdel. (2011) Preparation of yeast hydrolysate using spent brewer’s yeast. Mongolian Journal of Chemistry. 12 (38), 88-91.

9. E.Erdenedolgor, B.Batjargal, M.Bayarjargal, S.Ganchimeg, T.Gan-Erdene, D.Regdel, (2010) Result of Comparsion of Activities of Pancreatins, Procedings of Chemical Society, 4, 198-204.

10. Т.Gan-Erdene and S.Ganchimeg. (2009) Soybean – Important Food Raw Materials. “Erdem” Newspaper. 2, 124.

11. Т.Ган-Эрдэнэ. (2008) Убикютинтэй төстэй уураг NEDD8 ISG15-ын уламжлалуудыг нийлэгжүүлэн тэдгээрийг шинэ фермент олоход ашиглах нь. Химийн ухаанаар шинжлэх ухааны докторын зэрэг горилсон диссертаци. ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн, Улаанбаатар.

12. T.Gan-Erdene, Bong-kuk, Ko, Mi-Ryung, Kim and Cherl-Ho, Lee. (2008) Preparation and Characterization of Soybean Protein Hydrolysate Digested with Pancreatic Tissue KoSFost International Symposium Seoul, Korea, June 18 – 20.

13. T.Gan-Erdene, K.Ratia, N.Barretto, S.C. Baker, A.D. Mesecar and K.D. Wilkinson. (2007) Specifity of cellular and viral deIS Gylating enzymes Ubiquitin and Ubiquitin-like Modifications in Viral Infection and Immunity NIH Natcher Conference Center Bethesda, Maryland, USA, August 28 – 30.

14. T.Gan-Erdene, M.Bayarjargal, M.Schumann, E.Krause, Ch.Batjargal, Ts.Ganzorig, N.Erdenechimeg, J.Jargalmaa, D.Regdel. (2007) Isolation and characterization of phospho peptides from pancreatic casein hydrolysate Annual Scientific Reports, No 8, (34) 152-156.

15. T.Gan-Erdene and K.D.Wilkinson. (2006) Characterization of SARS Coronavirus Papain-like Protease ScoVPLpro. Using ISG15 and Ubiquitin Derivatives Key Issues in Chemistry and Environmental Problems Proceedings of Second International Symposium in Chemistry Faculty of Chemistry, National University of Mongolia Ulaanbaatar, September 28-30.

16. T.Gan-Erdene and K.D.Wilkinson. (2005) Identification of DeIS Gylating Enzymes in Mouse Cell Lysates. The Ubiquitin Family Cold Spring Harbor Laboratory, Cold Spring Harbor New York, April 27-May 1.

17. M.Horn, L.D.Maresova, L.Rulisek, M.Masa, O.Vasiljeva, B.Turk, T.Gan-Erdene, M.Baudys and M.Mares. (2005) Activation processing of cathepsin H impairs recognition by its propeptide J. Biol. Chem, 386 (9), 941-7.

18. K.D. Wilkinson, T.Gan-Erdene, and N.Kolli (2005) Derivitization of the C-terminus of Ubiquitin and Ubiquitin-like Proteins Using Intein Chemistry. Methods and Uses Methods in Enzymology, 399, 37-51.

19. D.Reverter, K.Wu, T.GanErdene, Zh. Pan, K.D.Wilkinson and Ch.D. Lima (2005) Structure of a Complex between Nedd8 and the Ulp/Senp Protease Family Member Den1 J. Mol. Biol. 345, 141-151.

20. Hemelaar J, Borodovsky A, Kessler BM, Reverter D, Cook J, Kolli N, Gan-Erdene T, Wilkinson K.D, Gill G, Lima CD, Ploegh H.L, Ovaa H. (2004) Specific and Covalent Targeting of Conjugating and deconjugating Enzymes of Ubiquitin-Like Proteins. Mol. Cell Biol. Jan 1; 24 910: 84-95.

21. T.Gan-Erdene, N.Kolli, L.Yin, K.Wu, Zh.Pan and K.D. Wilkinson. (2003) Identification and Characterization of DEN1, A Denedylase of ULP family. J. Biol. Chem. Aug 1; 278 (31) 28892-900.

22. K.Wu, K.Yamoah, G.Dolios, T.Gan-Erdene, P.Tan, A.Chen, Chee-gun Lee, Ning Wei, K.D. Wilkinson, Rong Wang and Zhen-Qiang Pan. (2003) DEN1 is a dual function protease capable of processing the C-terminus Nedd8 and deconjugating hyper-neddylated CUL1 J. Biol. Chem. Aug 1; 278 (31) 28882-91.

23. T.Gan-Erdene, Hidde L. Ploegh, Huib Ovaa, Anna Borodovsky, Benedict Kessler,Joris Hemelear, Paul Galardy, Nagamalleswari Kolli, Keith D. Wilkinson. (2003) Semisynthetic protein-based site-directed probes for identification and inhibition of active sites and methods therefor, Application#: 20050277762 Class: 530350000 (USPTO).

24. Т.Ган-Эрдэнэ, Ч.Батжаргал, О.Батмөнх, Б.Доржпалам, Ш.Янжин, Ядамсүрэн, Алимаа (1993) Цэлцгийт чихэр үйлдвэрлэх арга. Патент. №1993

25. Т.Ган-Эрдэнэ, Ч.Батжаргал, О.Батмөнх, Б.Доржпалам, Б.Очирхуяг. (1992) Уурагт дарс. Патент № 693.

26. Т.Ган-Эрдэнэ, Ч.Батжаргал, О.Батмөнх, Б.Доржпалам, Б.Очирхуяг. (1991) Ампет биобэлдмэл. Шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ. № 624.

27. Т.Ган-Эрдэнэ, Б.Доржпалам, О.Батмөнх, Д.Дандий. (1986) Казеины пептон бэлтгэх арга. Шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ. № 359.

 

Эх сурвалт: www.ikon.mn, www.icct.mas.ac.mn