Монгол улсад анх удаа Грийн химистри компанид Химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны ХАБЭА-н сургалтыг явуулах нөхцөл болзол, шаардлагыг бүрэн хангасан тул Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төв, Хөдөлмөрийн яам, ХАБЭА-н Гурван талт үндэсний хорооноос албан ёсны гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гардуулан өглөө.
Ингэснээр манай компани Химийн бодис ашигладаг компани ААН болон харьцагч байгууллагуудын ажилтнуудыг химийн хор аюулаас өөрийгөө болон хүрээлэн буй орчин, хүн мал, эд материалыг хамгаалах, химийн бодистой зүй зохистой ажиллах арга барилыг сургах, химийн мэргэжлийн болон ХАБЭА-н мэдлэг олгох, дадлагажуулах сургалт явуулах боломжтой боллоо.
Сургалтыг Хөдөлмөрийн яамны сайдын батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу тогтмол явуулна.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна!
ГРИЙН ХИМИСТРИ ХХК.