Химийн бодисыг үйл ажиллагаандаа ашигладаг байгууллага, ААН-ийн ажилтнуудад зориулсан Хөдөлмөрийн яам, ХАБЭМТ-ийн тусгай зөвшөөрлийн дагуу явагддаг “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтны ХАБЭA”-н ээлжит 14 цагийн 2 өдрийн сургалт 2019.08.12-13-ны хооронд Грийн Химистри ХХК- ийн сургалт, судалгааны төвд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг Грийн Химистри ХХК-н сургалт судалгааны төв, МХЕГ, НЭМҮТ, МУИС-ын багш нар удирдан явуулж, нийт 10 гаруй байгууллагын 20 гаруй химич, лаборант, бодистой ажилладаг мэргэжилтэн, ажилтанууд хамрагдан сертификатаа гардан авлаа.
Сургалтанд хамрагдсан мэргэжилтэнүүд “Аюулгүй ажиллагааны олон талын мэдлэг тэр дундаа ХАЛМ болон GHS, химийн бодисын хор аюулын талаар дэлгэрэнгүй заасан нь маш их үр дүнтэй байлаа” хэмээн санал сэтгэгдэлээ илэрхийллээ.
