“ХИМИЙН ЭЛЕМЕНТИЙН ҮЕЛЭХ СИСТЕМ НЭЭГДСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙ” тохиолдуулан “ГРИЙН ХИМИСТРИ” ХХК-иас санаачлан “GREENSPORT-2019” химийн салбарт ажиллагсдын спортын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

“ХИМИЙН ЭЛЕМЕНТИЙН ҮЕЛЭХ СИСТЕМ НЭЭГДСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙ” тохиолдуулан “ГРИЙН ХИМИСТРИ” ХХК-иас санаачлан “GREENSPORT-2019” химийн салбарт ажиллагсдын спортын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.


Portfolio Description
  • 0
  • April 23, 2020

Химичид, химийн технологичид, химийн бодис, урвалж болон химитэй холбоотой техник, технологи ашигладаг уул уурхай, үйлдвэр, лаборатори, их дээд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажиллагсдын эрүүл мэндийн бэхжүүлэх, оюуны ядаргааг тайлах, бие бялдрыг хөгжүүлэх, нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, салбарын нэгдэл нягтрал, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мөн химийн салбарт тэргүүлэх байр суурьтай ажиллаж байгаа компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд “Химийн элементийн үелэх систем нээсний 150 жилийн ой”-г тохиолдуулан нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг анх удаа санаачилан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иймд та бүхнээс энэхүү тэмцээний зохион байгуулалт, хөтөлбөр, явуулах тэмцээн, спортын арга хэмжээний талаар өөрийн санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг урьж байна.

Манай салбарынхан Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг тул оролцоог хангах үүднээс тэмцээний хөтөлбөр, удирдамжийг эрт гаргах, оролцохыг хүссэн байгууллага, хувь хүнд хүргэхийг зорьж байна.

Сонгосон спортын төрлүүд:

1. Сагсан бөмбөг
2. Гар бөмбөг
3. Ширээний теннис
4. Шатар

Шалгаруулалт, шалгуур:

Төрөл тус бүрт 1, 2, 3-р байр шалгаруулах,
Багууд мэдүүлгээ урьдчилан өгөх,
Хэдэн ч байгууллага, хамт олон нэгдэж баг гаргаж болно,
Байгууллага хэдэн ч баг гаргаж болно,
Мэргэжлийн онцлогоос хамааран холимог тэмцээн оруулах

Санал авах хаягууд:

Имэйл хаяг: greensport@greenchemistry.mn
info@greenchemistry.mn

Facebook Messenger:
Green Chemistry LLC – Грийн Химистри ХХК

Утас:
88008923, 88073199, 80223355, 80225544

Интернэт холбоос: