Молекулын мотортой нано-машин хийсэн Францын Страсбург их сургуулийн эрдэмтэн Жан-Пиер Совеж, АНУ-ын Нортуэстэрн их сургуулийн эрдэмтэн Фрэйзер Стаддарт, Голландын Гронингены их сургуулийн эрдэмтэн Бернард Феринга нар 2016 оны химийн салбарын Нобелийн шагналтнаар тодорлоо.
Тэд дэлхийн хамгийн жижиг буюу нано-машины зураг төсөл, синтезийн судалгаа хийснээрээ энэхүү шагналын эзэд болсон байна. Тодруулбал, тэд үсний ширхгээс ч жижиг, молекулын төвшинд машин хийх аргыг судалгаагаараа тодорхой болгожээ. Өөрөөр хэлбэл, тэдний бүтээсэн нано хэмжээний бүтэцтэй машин нь молекул-аар мотор хийн энергийг механик хүч болгон шилжүүлдэг байна.
Тэдний судалгааны ачаар, Харвардын их сургуулийн эрдэмтэд нано-роботууд бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй энэ бичил машин хүний биед орж өвчний эсрэг тэмцэж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, тэдний судалгааны ачаар бичил хүний биеийн хамгийн чухал хэсэг болох зүрх болон тархинд тарихад бичил нано-роботууд өөрсдөө нано мэс засал хийнэ, ирээдүйд эмийн хэмжээтэй жижигхэн роботыг залгих эсвэл тарихад л том хэмжээний мэс заслыг хийх чадалтай болох эх үүсвэр тавигдсан гэж болно.