“Flying chemistry educators program green chemistry in Mongolia”

“Flying chemistry educators program green chemistry in Mongolia”


  • 0
  • November 6, 2020

Манай “Грийн химистри” ХХК нь МУИС, IUPAC буюу Цэвэр ба хэрэглээний химийн олон улсын нийгэмлэгтэй хамтран, ивээн тэтгэж Өнөөдрөөс буюу 2019 оны 09 сарын 17-19 нд “Flying chemistry educators program green chemistry in Mongolia” “Ногоон хими Монголд” сэдэвтэй сургалт, семинарыг МУИС-ийн Номын сангийн 203-т зохион байгуулж байна.Сургалт, хэлэлцүүлэг, workshop, хамтын ажиллагаанд Химийн чиглэлийн Их дээд сургууль, дунд сургуулийн багш нар, судлаачид, оюутан, бизнесийн төлөөлөл нийт 80 хүн оролцож байна.Сургалтаар ногоон химийн зорилго, зарчим, ойлголтуудын талаар мэдлэгээ нэмэгдүүлж, Монголд ногоон химийг хөгжүүлэх боломж, нөхцөлийг тогтоох, үнэлгээ хийх, нутагшуулах, бүх салбарт нэвтрүүлэх, химийн хор аюулыг бууруулах, зүй зохистой хэрэглэх аргын талаар сургах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна.Сургалтын үйл ажиллагаандIUPAC-аас төлөөлж:1. IUPAC-ийн боловсролын салбарын дарга Jan Apotheker (Нидерланд улс),2. Masahiro Kamata (Япон улс, Токиогийн их сургууль),3. Anna Makarova (ОХУ, Менделеевийн их сургууль),4. Aurelia Visa (Румын улс, Румыны их сургууль),5. Mei-Hung Chiu (Тайвань, Тайваны багшийн их сургууль) нар оролцож хичээл зааж байна.Үүний дараа, Манай компани энэ үйл ажиллагааны үргэлжлэл болгож 2019 оны 09 сарын 20-22 ндYoung ambassadors for chemistry “Chemistry in our daily lives: Functional polymer chemistry” буюу Залуу химичдийг бэлтгэх, химийн мэдлэгийг дунд сургуулийн хүүхдүүдэд сонирхолтойгоор ойлгуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоорПолимер бүтээгдэхүүний химийн талаар сургалт болон олон нийтэд зориулж үзүүлэх сургалт явуулахаар ажиллаж байна.