ISO 9001: 2016 чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэлж “SFCS” байгууллагаас баталгаажуулсан сертификатаа гардан авлаа.

ISO 9001: 2016 чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэлж “SFCS” байгууллагаас баталгаажуулсан сертификатаа гардан авлаа.


  • 0
  • April 22, 2020

“Грийн Химистри ХХК” компанийн хамт олон 2016 оноос эхлэн үйл ажиллагаандаа олон улсын ISO9001: 2015 чанарын менежментийн тогтолцоо, OHSAS 1801:2012 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх зорилт тавин төслийн ажлаа эхлүүлж, менежментийн холбогдох бичиг баримтыг боловсруулж үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр 2018.12.22-нд ийнхүү эрх бүхий “SFCS” байгууллагаас баталгаажуулсан сертификатаа гардан авлаа.

Удирдлагын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын цогц уялдаа хангагдаж, ажилтнуудын хариуцлага, үр дүн болон бүтээгдэхүүний чанарт ахиц гарснаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд мөн түүнчлэн олон улсад үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэхэд баталгаа болж өгч байна.

“Грийн Химистри ХХК” компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас гээд химийн бодисыг ашигладаг лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэр, болон уул уурхайн компаниудад зайлшгүй шаардлагатай 800 гаруй нэр төрлийн химийн бодис, сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг цогцоор нь импортолж хэрэглэгчиддээ нийлүүлж байна. Монголын химийн зах зээлийг олон улсын жишигт нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр хангахын тулд АНУ, Герман, Орос, Хятад, Канад, Австрали, Япон, Энэтхэг, Солонгос улсын THERMO FISHIER SCIENTIFIC, SIGMA-ALDRICH, XILONG CHEMICAL, TITAN BIOTECH, АНГАРА-РЕАКТИВ, ДАЙХАН зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 компанийн дистрибьютороор ажиллаж байна.