Зорилго:
Монгол улсад усны хими, химийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуй нэгжүүдийг нэгтгэн, усны хими, химийн шинжлэх ухаан, технологийн салбарт гарч буй ололт амжилт, хэрэгжүүлж буй туршлагуудыг хуваалцах, шинэ санаа, шийдлүүдийг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: Усыг хими, химийн технологийн аргаар боловсруулан их, бага хэмжээгээр үйл ажиллагаандаа ашиглаж байгаа уул уурхай, үйлдвэр болон туршилт судалгаа хийдэг бүх төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгуулагууд оролцох боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгч:
Грийн химистри ХХК
Хамтран зохион байгуулагч:
Монгол Улсын Их Сургууль, Монголын Химичдийн Хөгжлийн Ассоциаци
Шалгаруулах зөвлөл буюу Шинжлэх ухааны зөвлөлийн бүрэлдэхүүн:
Грийн химистри ХХК, МУИС, МХХА-ийн эрдэмтдийн хамтарсан баг
Шилдэг илтгэлийг шалгаруулж урамшуулна:
Үйлдвэрлэл, практик төрөлд:
1-р байр - 1,000,000 төгрөг
2-р байр - 500,000 төгрөг
Сорилт, туршилт төрөлд:
1-р байр - 1,000,000 төгрөг
2-р байр - 500,000 төгрөг
Судалгаа, шинжилгээ төрөлд:
1-р байр - 1,000,000 төгрөг
2-р байр - 500,000 төгрөг
Ханан илтгэл төрөлд:
1-р байр - 300,000 төгрөг
2-р байр - 200,000 төгрөг
Илтгэлийг хүлээн авах хугацаа:
2025 оны 05-р сарын 01-ний өдрийг дуустал илтгэлийн хураангуй өгүүллийг файлаар тавигдах шаардлага, удирдамжид заасны дагуу бэлтгэж ирүүлнэ.
Хурал, хэлэлцүүлэг:
2025 оны 05-р сарын 09-нд МУИС-ийн 1-р байр, Дугуй танхимд болно.
Бүртгүүлэх, илтгэлийн хураангуйг хүлээн авах тухай:
2025.05.01-ний өдрийг дуустал “Water Chemistry-2025” үндэсний эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцох хүсэлт, холбогдох утасны дугаар болон илтгэлийн хураангуйг Грийн химистри ХХК-ийн info@greenchemistry.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна. Илтгэлийн хураангуйг хурал зохион байгуулах хороо хүлээн авч Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
Бүтээлийг хэвлэх:
Хурал, хэлэлцүүлэгт оролцох хураангуй өгүүллийг "Water chemistry-2025 Усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг” эмхэтгэлд хэвлэж, www.greenchemistry.mn/waterchemistry2025 веб сайтад цахим хэлбэрээр байршуулна.
Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэлийн хураангуй нь монгол хэл дээр 300-400 үгтэй байхаар бэлтгэнэ.
Илтгэлийн сэдэв, зохиогчдын нэрс (овог, нэр), харьяалал (албан тушаал, алба хэлтэс, байгууллагын нэр, хаяг), сэдвийн төрөл (а.Үйлдвэрлэл, практик, б.Сорилт, туршилт, в.Судалгаа, шинжилгээ), хураангуй (Arial, 12pts, line spacing 1.15 pts), түлхүүр үг (5-6) зэрэг багтсан байвал зохино.
Аман илтгэлд тавигдах шаардлага:
Эрдэм шинжилгээний хурлын бүтэн өгүүллийг Word файлаар бэлтгэнэ. Бүтэн өгүүлэлд илтгэлийн сэдэв, зохиогч, зохиогчийн харьяалал, хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны арга зүй, үр дүн ба хэлэлцүүлэг, дүгнэлт, ном зүй гэсэн үндсэн бүтэцтэй байвал зохино.
Шалгаруулах хурлын зохион байгуулалт:
Эрдэм шинжилгээний хуралд шилдэг илтгэлийг шалгаруулахаас бусад үйл ажиллагааг зохион байгуулах хороо зохион байгуулна. Оролцогч нараас ирүүлсэн материалаас шалтгаалан Үйлдвэрлэл, практик, Сорилт, туршилт, Судалгаа, шинжилгээ төрөлд хамруулан ангилж аман байдлаар явагдана.
Ирүүлсэн материалыг Шинжлэх ухааны зөвлөлд илгээж аль төрөлд оролцох боломжтойг шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
Аман илтгэлт тавигдах шаардлага:
Аман илтгэл нь PowerPoint (PPT, PPTX) хэлбэрээр бэлтгэгдсэн байх.
Илтгэлийн нийт үргэлжлэх хугацааг зохион байгуулах хорооноос тогтоох бөгөөд илтгэгчид уг хугацаанд багтаан, мэдээллээ бүрэн, ойлгомжтой хүргэхийг анхаарна.
Илтгэл нь судалгааны үндэслэлтэй, баримт нотолгоонд тулгуурласан, логик дараалалтай байх.
Нийтлэг ойлгомжтой, хэт нарийн мэргэжлийн нэр томьёог тайлбарласан байх.
Өнгө үзэмж, загвар дизайны хувьд хурлын орчинд тохирсон, сонирхол татахуйц байх.
График, хүснэгт, схем зэрэг дүрслэлийг зохистой ашигласан байх.
Илтгэлийн агуулга, формат нь олон нийтэд хандан танилцуулахад тохиромжтой, ойлгомжтой, үр өгөөжтэй байх.
-000-
2025.04.01-ний өдрийг дуустал “Water Chemistry-2025” үндэсний эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцох хүсэлт, холбогдох утасны дугаар болон илтгэлийн хураангуйг Грийн химистри ХХК-ийн
info@greenchemistry.mn
электрон шуудангийн хаягаар хүлээн авна. Илтгэлийн хураангуйг хурал зохион байгуулах хороо хүлээн авч Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлнэ.