Page 22 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 22
WATER CHEMISTRY-2025 2025.05.09
“ЭДЦС” ТӨХК-ИЙН ХИМИ ЦЕХИЙН УС БОЛОВСРУУЛАХ ИОН СОЛИЛЦОО
БОЛОН ЭСРЭГ ОСМОСЫН ТЕХНОЛОГИЙГ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Т.Бямбаа
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, Хими цех
Хураангуй
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хувьд урьдчилан
шохойгоор боловсруулалт хийдэг, ион солилцоогоор усыг зөөлрүүлдэг
технологитой байсан бөгөөд энэхүү технологи нь химийн аргын хувьд:
1. Химийн тэсвэртэй материалаар хийгдсэн, нарийн нийлмэл
төхөөрөмжүүд (ион солилцооны төхөөрөмж) байдаг тул өндөр үнэтэй;
2. Урьдчилсан цэвэрлэгээний химийн боловсруулалт ба ион солилцооны
сэргээлтэнд химийн бодисыг их хэмжээгээр хэрэглэдэг;
3. Химийн бодисын хэрэглээтэй холбоотойгоор хортой хаягдал нь төдий
чинээ ихсэж, хүрээлэн буй орчныг бохирдуулдаг байна;
Ийм учраас ус боловсруулах уламжлалт аргуудын эдгээр дутагдалтай
талуудыг давтагдахгүйгээр усыг боловсруулах шинэ арга технологийг нээж,
туршиж, нэвтрүүлэх асуудал тулгарч 2021 онд манай хими цех мембран аргын
эсрэг осмосын технологид бүрэн шилжсэн. Ус боловсруулах мембран
технологийн давуу болон сул талууд, усны химийн үзүүлэлтүүд, реагент
материалуудын тооцоо зэргийг өмнөх технологитой харьцуулж дүгнэлт хийв.
Түлхүүр үг: Мембран технологи, эсрэг осмос, ион солоилцоо, усны химийн
үзүүлэлт

