Page 17 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 17
WATER CHEMISTRY-2025 2025.05.09
ЗӨӨВЧ ОВОО ПИЛОТ ТУРШИЛТЫН ТАЛБАЙН ГАЗРЫН ДООРХ УСНЫ
МОНИТОРИНГИЙН АЖЛЫН ҮР ДҮН
П.Баярмаа
“Бадрах Энержи” ХХК
bayarmaa.purevsan@orano.group
Хураангуй
Зөөвч овоо талбайн гидрохимийн өгөгдлүүдийн ерөнхий тоймоос үзэхэд
региональ хэмжээнд газрын доорхи усны давсжилт нь дунджаас өндөр (20 г/л
хүртэл) байх хэдий ч сульфат-хлор натрийн найрлагатай байна. Натрийгаас
гадна голлох ионы агуулга өндөр байх бөгөөд олон акцессор дагалдагч элемент
(ялангуяа марганц, селен, хүнцэл), мөн уран болон нийт альфа цацраг идэвх нь
ундны усны зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Иймд төслийн талбай
дахь газрын доорхи усыг үйлдвэрлэлийн зориулалтаар л ашиглах боломжтой.
2021-2024 онуудад үйлдвэрлэлийн туршилтын олборлолтын хүрээнд уст
давхаргын хяналт шинжилгээний ажилд хамаарах хэмжилт, шинжилгээний
ажлын төлөвлөгөөг боловсруулж гидрохимийн шинжилгээний сорьцлолтын
ажлыг туршилтын үйлдвэрлэлийн байгууламж болон хоёр торлолын эргэн
тойрны 34 пьезометрийн цооногийн сүлжээнд хийж гүйцэтгэсэн. Эдгээр
пьезометрийн цооногууд нь олборлолтын эрдэсжсэн уст давхарга (K2Ss2-U2)
ба түүний дээд давхаргуудад (K2Ss2- U3, K2Bs, Qt) байрласан байдаг. Мөн
тухайн бүсэд орших малчны нэг худагт хяналтын ажил гүйцэтгэсэн.
Уст давхаргын хяналт нь эрдэсжсэн уст давхарга болох дээд цэрдийн
Сайншанд формацын бэд 2 (K2Ss2-U2) дахь хүхрийн хүчлийн тархалтыг
хянахаас гадна түүний дээр орших дээд цэрдийн Сайншанд формацын бэд 3
(K2Ss2-U3), баянширээ (K2Bs) формацын болон дөрөвдөгчийн уст
давхаргуудад хийгддэг. Зөөвч овоо талбайн хойд болон урд торлол дээр хийсэн
газар доор уусган олборлох туршилтын өмнө, туршлтын явцад болон дараа нь
2-
нийт 34 пьезометрийн цооногийн усны найрлагад (рН, SO4 , U концентрац) дүн
шинжилгээ хийснээр эрдэсжсэн уст давхаргын дээр байрлах K2Ss2- U3 ба K2Bs,
дөрөвдөгчийн уст давхаргуудад хүчиллэг уусмалын нөлөө ажиглагдаагүй.
Түлхүүр үг: Зөөвч овоо, пьезометр, усны чанар, газар доор уусган олборлох,
уст давхарга, торлол

