Page 14 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 14
WATER CHEMISTRY-2025 2025.05.09
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИЛ УУРХАЙН ХҮЧИЛЛЭГ УСЫГ
ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Х.Оюунтунгалаг (Ph.D), Ж.Баярсайхан
“Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ” Судалгаа, шинжилгээний хүрээлэн
Хураангуй
Баяжуулах Үйлдвэрийн хаягдлын аж ахуй нь “Механобр” институтын
зураг төслөөр баригдсан. 1976-1978 онуудад жилд 4 сая тонн хүдэр
боловсруулах комплекс байсан бол 2024 онд 40 сая тонн тонн хүдэр
боловсруулж, 120.66 сая м технологийн ус зарцуулсан. Хаягдлын аж ахуйн нь
3
анхдагч буюу пионер далан, хуримтлалын далан, хуваарилалтын булинга
тээвэрлэх хоолойнууд, тунаах цөөрөм, ус гаргах байгууламж зэргээс бүрдэнэ
[1]. Хаягдлын аж ахуйн тунаах цөөрөм нь хаягдал булингын шингэн хэсгийг
хаягдлын сан уруу гаргах, Зуны голын урсгалын хуралт зэргээс үүсдэг ба
хаягдал булингыг тунгааж тунасан усыг БҮ уруу буцааж нийлүүлэх, өвлийн
улиралд хаягдлыг хадгалдаг. Хаягдлын сангийн нуурын талбай нь 612 га,
3
эзэлхүүн нь 18.67 сая м ба хамгийн гүн нь 10.39 м ба нуурын усны түвшин нь
2022-20023 онуудад 1.08- 3.12 м нэмэгдсэн байна. Хаягдлын тунаах цөөрмийн
ус нь булингаар шахагдсан ус, хаягдлын сангийн ус цуглуулах талбайгаас орж
буй гадаргын ус болон хаягдлын сан уруу хаягдал булингатай хамт орж байгаа
технологийн усаар нэмэгддэг. Тунаах цөөрмийн талбай ба эзэлхүүн нь БҮ-ийн
технологийн процесст дахин ашиглаж буй эргэлтийн усыг хангалттай
цэнгэгжүүлэх хэмжээнд байна. Баяжуулах үйлдвэрийн технологийн усыг
одоогийн байдлаар эргэлтийн ус, техникийн ус, Ил уурхайн хүчиллэг ус,
шүүрлийн сувгийн ус, Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдсэн ус гэсэн 5 төрлийн
3
ус бүрдүүлдэг. БҮ-ийн хаягдлын зумпф уруу Дулааны станцын 3.86 сая м , Ил
уурхайн 1.25 сая м хаягдал ус тус тус нийлүүлэгддэг бол Цэвэрлэх
3
байгууламжийн цэвэрлэгдсэн усыг чанараас нь хамаарч хаягдлын сан уруу
юмуу Хангал голд нийлүүлж байна.
Хаягдал ус эргэлтийн устай холилдон шингэрдэг ч олон жилийн
хугацаанд уг усны чанарын хувьд хатуулаг, умбуур бодис, ууссан хуурай
үлдэгдэл нэмэгдэн замаг үүсэж чанарын өөрчлөлт бий болж байна. Дээрх 5
төрлийн усанд явуулсан туршилтын үр дүнгээс цэвэр усанд молибден авалт
хамгийн өндөр 72,3%, цэвэрлэх байгууламжийн ус 52,3% хамгийн муу байна.
Энэ нь цэвэрлэх байгууламжийн усан дахь органик нэгдлүүдээс болж байгаа тул
усны чанарыг сайжруулахын тулд Цэвэрлэх байгууламжийн усны органик

