Page 9 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 9
WATER CHEMISTRY-2025 2025.05.09
Мэндчилгээ
Манай “Грийн химистри” ХХК-ийн хамт олон Монголын улсын химийн
салбарын хөгжил дэвшилд чанартай, баталгаатай төрөл бүрийн химийн бодис,
урвалж, лабораторийн тоног төхөөрөмж, эдлэл, хэрэглэгдэхүүн, бараа
бүтээгдэхүүнийг 13 жил тогтвортой худалдан борлуулж өөрийн хувь нэмрийг
оруулж ирсэнээс гадна салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг
дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи, арга аргачлалтай танилцуулах, сургах,
ажил мэргэжлийн болон чөлөөт цагийн бүхий л хамтын ажиллагаа өргөжүүлэх,
хөгжүүлэх зорилго, чиглэлээр үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол хувь
нэмэр оруулж ирсэн билээ.
Энэ хугацаанд Химийн бодисын аюулгүй байдлын танхимын болон
онлайн сургалт нийт 40 гаруй, мэргэжлийн чиглэлийн тоног төхөөрөмжийн газар
дээрхи болон онлайн сургалт 80 гаруй удаа, химитэй холбоотой чиглэлийн
мэдлэг, мэдээлэл солилцох нийт 10000 гаруй хүн хамрагдсан салбарын
төрөлжсөн олон хурал, уулзалт, хэлэлцүүлгүүдийг санаачлан зохион байгуулж,
ивээн тэтгэж ирсэн. Мөн улсын химийн олимпиадыг ивээн тэтгэж, химийн
салбарын ахмадуудын уулзалтууд, химийн ном, соёл урлаг, спортын зэрэг
төрөл бүрийн 10 гаруй арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.
Бид энэ удаад “Water Chemistry 2025” Усны хими, химийн технологийн
үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлгийг санаачлан ивээн тэтгэж,
Монгол улсын их сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар,
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын химичдийн

