Page 12 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 12

WATER CHEMISTRY-2025                                                                                                                2025.05.09



            Илтгэлийг хүлээн авах хугацаа:
                   2025  оны  05-р  сарын  01-ний  өдрийг  дуустал  илтгэлийн  хураангуй
            өгүүллийг  файлаар  тавигдах  шаардлага,  удирдамжид  заасны  дагуу  бэлтгэж
            ирүүлнэ.

            Хурал, хэлэлцүүлэг:
                   2025 оны 05-р сарын 09-нд МУИС-ийн 1-р байр, Дугуй танхимд болно.

            Бүртгүүлэх, илтгэлийн хураангуйг хүлээн авах тухай:
                   2025.05.01-ний өдрийг дуустал “Water Chemistry-2025” үндэсний эрдэм
            шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцох хүсэлт, холбогдох утасны дугаар
            болон илтгэлийн хураангуйг Грийн химистри ХХК-ийн info@greenchemistry.mn
            электрон шуудангийн хаягаар хүлээн авна. Илтгэлийн хураангуйг хурал зохион
            байгуулах хороо хүлээн авч Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

            Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:
                   Эрдэм  шинжилгээний  хуралд  ирүүлэх  илтгэлийн  хураангуй  нь  монгол
            хэл дээр 300-400 үгтэй байхаар бэлтгэнэ.
                   Илтгэлийн сэдэв, зохиогчдын нэрс (овог, нэр), харьяалал (албан тушаал,
            алба хэлтэс, байгууллагын нэр, хаяг), сэдвийн төрөл (а.Үйлдвэрлэл, практик,
            б.Сорилт, туршилт, в.Судалгаа, шинжилгээ), хураангуй (Arial, 12pts, line spacing
            1.15 pts), түлхүүр үг (5-6) зэрэг багтсан байвал зохино.

            Аман илтгэлд тавигдах шаардлага:
                   Эрдэм шинжилгээний хурлын бүтэн өгүүллийг Word файлаар бэлтгэнэ.
            Бүтэн  өгүүлэлд  илтгэлийн  сэдэв,  зохиогч,  зохиогчийн  харьяалал,  хураангуй,
            түлхүүр үг, оршил, судалгааны арга зүй, үр дүн ба хэлэлцүүлэг, дүгнэлт, ном зүй
            гэсэн үндсэн бүтэцтэй байвал зохино.

            Шалгаруулах хурлын зохион байгуулалт:
                   Эрдэм шинжилгээний хуралд шилдэг илтгэлийг шалгаруулахаас бусад
            үйл  ажиллагааг  зохион  байгуулах  хороо  зохион  байгуулна.  Оролцогч  нараас
            ирүүлсэн  материалаас  шалтгаалан  Үйлдвэрлэл,  практик,  Сорилт,  туршилт,
            Судалгаа, шинжилгээ төрөлд хамруулан ангилж аман байдлаар явагдана.
                   Ирүүлсэн  материалыг  Шинжлэх  ухааны  зөвлөлд  илгээж  аль  төрөлд
            оролцох боломжтойг  шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

            Аман илтгэлт тавигдах шаардлага:
               Аман илтгэл нь PowerPoint (PPT, PPTX) хэлбэрээр бэлтгэгдсэн байх.
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17