Page 10 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 10
WATER CHEMISTRY-2025 2025.05.09
хөгжлийн ассоциоци ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Хуралд тухайн байгууллага, аж ахуй нэгжид усны чанар, аюулгүй
байдалтай холбоотой үүсээд байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудлууд,
түүнд гарц гаргалгаа эрэлхийлсэн үйлдвэрлэл практикийн ажлууд, харьцуулсан
судалгаа шинжилгээ, сорилт туршилтын арга аргачлал зэрэг сэдвүүдээр 39
байгууллагын 123 хүний хамтран хэрэгжүүлсэн 42 шийдэл, илтгэлийг
хэлэлцүүлж байна.
Энэхүү хурал, хэлэлцүүлэг нь Монгол улсын усны хими, химийн
технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуй нэгжүүдийг нэгтгэн,
ашиглаж буй шинжлэх ухаан технологийн арга туршлагуудаа хуваалцах, шинэ
санаа, шилдэг шийдлүүдийг хэлэлцүүлэх, мэргэжилтнүүдийн хамтын
ажиллагааг бэхжүүлэх, ахуйн болон үйлдвэрийн усны чанар, аюулгүй байдалд
чухал түлхэц, дэвшил болно хэмээн үзэж байна.
Та бүхэн хайсан шийдэл, мэдлэг мэдээллээ олно гэдэгт итгэлтэй байна.
Ажлын өндөр амжилт хүсье.
“Грийн химистри” ХХК-ийн захирал,
Химийн ухааны доктор /Ph.D/ Б.Даваацэрэн

