Page 11 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 11
WATER CHEMISTRY-2025 2025.05.09
"WATER CHEMISTRY-2025" УСНЫ ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН
ҮНДЭСНИЙ ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙН УДИРДАМЖ
Зорилго:
Монгол улсад усны хими, химийн технологийн салбарт үйл ажиллагаа
явуулдаг бүх аж ахуй нэгжүүдийг нэгтгэн, усны хими, химийн шинжлэх ухаан,
технологийн салбарт гарч буй ололт амжилт, хэрэгжүүлж буй туршлагуудыг
хуваалцах, шинэ санаа, шийдлүүдийг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн хамтын
ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:
Усыг хими, химийн технологийн аргаар боловсруулан их, бага
хэмжээгээр үйл ажиллагаандаа ашиглаж байгаа уул уурхай, үйлдвэр болон
туршилт судалгаа хийдэг бүх төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгуулагууд
оролцох боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгч:
Грийн химистри ХХК
Хамтран зохион байгуулагч:
Монгол Улсын Их Сургууль, Монголын Химичдийн Хөгжлийн Ассоциаци,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар, Монголын үндэсний
худалдаа аж үйлдвэрийн танхим
Шалгаруулах зөвлөл буюу Шинжлэх ухааны зөвлөлийн бүрэлдэхүүн:
Грийн химистри ХХК, МУИС, МХХА-ийн эрдэмтдийн хамтарсан баг
Шилдэг илтгэлийг шалгаруулж урамшуулна:
Үйлдвэрлэл, практик төрөлд:
1-р байр - 1,000,000 төгрөг
2-р байр - 500,000 төгрөг
Сорилт, туршилт төрөлд:
1-р байр - 1,000,000 төгрөг
2-р байр - 500,000 төгрөг
Судалгаа, шинжилгээ төрөлд:
1-р байр - 1,000,000 төгрөг
2-р байр - 500,000 төгрөг
Ханан илтгэл төрөлд:
1-р байр - 300,000 төгрөг
2-р байр - 200,000 төгрөг

