Page 16 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 16

WATER CHEMISTRY-2025                                                                                                                2025.05.09



              ЛАНЖЕЛИЙН ТОГТВОРЖИЛТЫН ИНДЕКСИЙГ ДУЛААНЫ ЦАХИЛГААН
                  СТАНЦЫН ЭРГЭЛТИЙН УСАНД АШИГЛАХ ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ

                                            Б.Нарангэрэл
                 “ДЦС-3” ТӨХК Дотоод Хяналтын Хэлтэс, Химийн лаборатори

                                     narangerel.bayar@yahoo.com


            Хураангуй

                   Уурын  турбинд  цахилгаан  үйлдвэрлэж  буй  уурыг  усаар  хөргөж,
            конденсат болгохын тулд конденсаторт өгч буй боловсруулаагүй усыг эргэлтийн
            ус  гэж  нэрлэдэг.  Дулааны  цахилгаан  станцуудын  техникийн  усны  хэрэглээг
            хангаж буй байгаль дээрх түүхий ус (гүний, хөрсний, гадаргын гэх мэт) химийн
            найрлагын  хувьд  тэнцвэртэй  төлөв  байдалд  байдаг  ба  дулаан  солилцооны
            явцад энэ тэнцвэр нь алдагдаж халах гадаргууг зэврэлтэнд оруулах эсвэл хаг
            хурдас  тогтоох  байдалд  шилждэг.  Конденсаторын  доторх  хоолойд  хаг  хусам
            тогтох нь дулааны эсэргүүцлийг нэмэгдүүлж дулаан өгөлтийг муутгадаг сөрөг
            талтай. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж
            байгаа  энэ  үед  цахилгаан  эрчим  хүчийг  үйлдвэрлэж  буй  турбины  ТЭЗҮ-г
            дээшлүүлэх асуудал тулгамдсан асуудал болж байна. Энэ байдлаас урьдчилан
            сэргийлэхийн  тулд  усны  тогтворжилтын  индексийн  тухай  судлаж  дээрх
            хүндрэлээс  сэргийлэхээс  гадна  гүний  усны  хэрэглээг  багасгах  зорилготой
            болно.

            Түлхүүр  үг:  Кальцийн  карбонат,  нүүрсний  хүчил,  гидрокарбонат,  кальцийн
            хатуулаг, карбонатын шүлтлэг, рН
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21