Page 20 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 20

WATER CHEMISTRY-2025                                                                                                                2025.05.09



            ХҮДРИЙН УУРХАЙН ШҮҮРЛИЙН УРСЦЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ, ЦЭВЭРШҮҮЛЭХ
                               ЯВЦДАА КАТОДЫН ЗЭС ҮЙЛДВЭРЛЭХ

                                            Б. Даариймаа
                         “Гал Сэнтий” ХХК, chemical.engineer@galsentii.mn



            Хураангуй
                   Үндэслэл: “Эрдэнэтийн овоо” ордын зэс молибдены хүдэр олборлох үйл
            ажиллагааны явцад гарсан балансын бус хүдрээр ил уурхайг тойруулан олон
            овоолго  байгуулсан  бөгөөд  овоолгууд  нь  бага  агуулгатай  зэсийн  исэлдсэн,
            хоёрдогч болон анхдагч сульфидын хүдрээс бүрдсэн байдаг.“Эрдэнэт Үйлдвэр”
            ТӨҮГ-ын  хүдрийн  ил  уурхайн  дэргэд  47  жилийн  хугацаанд  хуримтлагдсан
            хүдрийн  овоолгууд  дээр  байгалийн  хур  тунадас  орсны  улмаас  тэдгээрийн
            ёроолоос хүчиллэг урсцын шүүрэл гарсан нь байгаль орчин, мал амьтан, эдийн
            засгийн хувьд үр ашиггүй байгааг шийдвэрлэх шаардлага бий болсон.
                   Зорилго:  Уул  уурхайн  олборлох  салбарт  шинэ  шийдлийг  анх  удаа
            нэвтрүүлж “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгуудаас шүүрэн гарч буй
            хүчиллэг  урсцыг  цэвэршүүлж,  саармагжуулснаар  хүрээлэн  буй  орчин,  мал
            амьтанд сөрөг нөлөө учруулж болзошгүй эрсдэлийг бүрэн шийдвэрлэнэ. Мөн
            хүчиллэг  урсцыг  цэвэршүүлэх явцад  катодын  цэвэр  зэс  ялган  авах хосолсон
            технологиор экпортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилготой.

                   Материал арга зүй: Усны хомсдол, цэвэр усны хэрэгцээ дэлхий даяар
            улам  бүр  нэмэгдэж  байна.  Хүрээлэн  буй  орчны  цэвэр  усны  нөөцийг
            нэмэгдүүлэхээр “ Гал Сэнтий” ХХК нь шүүрлийн урсцыг мембрант технологийн
            ультра, нано 3 шатны шүүлтүүр ашигладаг. Мембрант шүүлтүүр нь 0.01-0.001
            микроны (1/1000 mm) нарийвчлалаар микро молекулын түвшинд ууссан давс,
            бактери,  вирус,  бусад  бохирдуулагч  бодисыг  зайлуулж  цэвэр,  цэнгэг  ус
            үйлдвэрлэх  үр  дүнтэй  арга  юм.  Шүүрлийн  урсцыг  цэвэршүүлэх  явцад  орд
            газрын  үндсэн  металл  болох  зэсийг  хандлалт-цахилгаан  химийн  /SX-EW/
            технологиор ялган авч байна.
                   Үр  дүн:  Шүүрлийн  урсцыг  цэвэршүүлэх  үйлдвэр  нь  Монгол  улсын
            /Хүрээлэн      байгаа      орчин      усны      чанар,      хаягдал      ерөнхий
            шаардлага/MNS4943:2015, /Дахин ашиглах цэвэрлэсэн усны техникийн ерөнхий
            шаардлага/MNS6734:2018  стандартын  шаардлага  хангасан  ус  цэвэршүүлдэг.
            “Гал  Сэнтий”  ХХК  нь  шүүрлийн  урсцыг  цэвэршүүлсэн  усаар  зам  талбайн
            тоосжилт  дарахад  ашиглаж  байна.  Мөн  цэвэршүүлсэн  усыг  “Тэр  бум”  мод
            хөтөлбөрийн хүрээнд байгууллагын тарьсан модны усалгаанд туршиж хэвийн
            үр дүнд хүрсэн. Цэвэршүүлсэн усны хаягдал концентрациас хандлах-цахилгаан
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25