Page 18 - "Water Chemistry 2025" усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг
P. 18
WATER CHEMISTRY-2025 2025.05.09
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТУРБИНЫ КОНДЕНСАТОРЫН
ХӨРГӨЛТИЙН УСЫГ ХИМИЙН БОДИСООР БОЛОВСРУУЛАХ
Д.Төгсбаяр, Ч.Баярмагнай
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Дулааны цахилгаан станц
Tugsbayar75@gmail.com
Хураангуй
ДЦС-ын үндсэн тоноглол болох турбингенераторын үр ашиг конденсатор
доторх ажилласан уурын даралт буюу сийрэгжилтээс шууд хамаардаг. Ихэнх
турбингенератор конденсаторын сийрэгжилт 1 кПа буурахад турбины чадал 0.8-
0.9% буурдаг гэсэн судалгаа байдаг. Үүний гол шалтгаан нь конденсаторын
хөргөх хоолойн доторх гадаргуу хөргөлтийн ус талаас бохирдож дулаан
нэвтрүүлэлт, гидравликийн эсэргүүцэл нэмэгдсэнтэй холбоотой. Хөргөлтийн
усыг боловсруулах, хөргөх гадаргуугийн бохирдлыг бүрэн цэвэрлэх үр дүнтэй
арга хэрэглэсэн тохиолдолд дулаан дамжуулалтын коэффициентыг 10-15
хувиар өсгөж, нэгж кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардал буурдаг. Иймд
турбингенераторын конденсаторын сийрэгжилтийг нэмэгдүүлж, нэгж кВт
цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардлыг бууруулах, тасралтгүй, найдвартай
ажиллагааг хангах, эдийн засгийн хэмнэлттэй горимоор ажиллуулах,
конденсаторын хоолойд үүсэх хаг хурдсыг бууруулах зорилгоор хөргөлтийн
усыг химийн аргаар боловсруулах судалгааг хийв.
Орчин үед хөргөлтийн усны чанарын үзүүлэлтүүд (кальци,
гидрокарбонат, эрдэслэг, рН, усны температур)-ээр тооцоологддог Ланжесийн
индекс (LSI- Langelier saturation Index) гэх тогтворжилтын индексээр хир их
хэмжээний зэврэлт, хаг хурдас үүсгэхийг урьдчилан таамагладаг. Ланжесийн
индекс нь (-0.3 <LSI< 0.3) нөхцөлд байхад зэврэлт болон хаг хурдас бага,
тогтвортой байна гэж үздэг. Усны чанарын үзүүлэлтийн судалгааг 2018-2022
онуудад хийхэд Ланжесийн индекс 0.98-1.4 хэмжээтэй байсан учир усан дахь
физик, химийн үйлчлэлийг удаашруулж, зогсоох зориулалттай, металлын
гадаргууд хаг хурдас, зэврэлт үүсгэгч эрдэсжилтийг бууруулдаг полиакрил
3
фосфонатын төрлийн шингэн бодисыг ингибитороор сонгож, 13000-15000 м
хөргөлтийн усыг боловсруулж, бодисын идэвхжлийг 97.8%-д хүргэснээр
конденсаторыг химийн бодисоор угаах давтамж, турбины конденсаторт үүсэх
хаг хурдсын хэмжээ буурсан. Конденсаторын дулаан солилцох чадвар
нэмэгдэж, турбины вакумын хэмжээ 70-76 кПа болж сайжирч, жишмэл түлшний
зарцуулалт улмаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн зардал буурч,

